

“Траст трейд” ХХК өнөөдөр 25 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.

Траст трейд ХХК нь анх 2000 онд зургаан хүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан ба өдгөө 280-н ажилтантай олон улсын FSSC:22 000, HACCP, ХАЛАЛ стандартыг бүрэн хэрэгжүүлсэн МУ-ын хөдөө аж ахуйн мах, махан бүтээгдэхүүний салбарт иж бүрэн тогтолцоо бүхий томоохон байр суурийг бий болгосон байгууллага болтлоо өргөжин тэлжээ.

2019 онд хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлж, хиамны үйлдвэрийг өргөтгөн, Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бие даасан үйлдвэрийн байртай болгосон. 2023 онд ХАЛАЛ аргаар хоногт 500 бод 1000 бог төхөөрөх хүчин чадалтай БНТУ-ын бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 5000 тонн зоорь бүхий мал төхөөрөх үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.
“Траст групп” нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилтуудын хүрээнд олон улсын стандартыг нэвтрүүлсэн “ Мал төхөөрөх “ үйлдвэрээ ашиглалтад оруулж махны экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй үндэсний үйлдвэрлэгч юм.





