Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
95
ОБЕГ-ын алба хаагчид 31 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Нийт дуудлагын 62 нь обьектын гал түймэр, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл,  нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  нэг нь шар усны үер, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.