Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.12.01 12:15
369
Траст трейд ХХК 25 жилийн хугацаанд гурван үйлдвэр, ОУ-ын итгэмжлэгдсэн лабораторийг ашиглалтад оруулжээ

Траст трейд ХХК нь анх 2000 онд зургаан хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 280 гаруй ажилтан, гурван үйлдвэртэй болжээ. Энэ хугацаанд олон улсын FSSC:22 000, HACCP, ХАЛАЛ стандартыг бүрэн хэрэгжүүлж, МУ-ын хөдөө аж ахуйн мах, махан бүтээгдэхүүний салбарт иж бүрэн тогтолцоо бүхий томоохон байр суурийг бий болгосон байгууллага болтолоо өргөжин тэлж 25 жилийн ойгоо тэмдэглэлээ.

Менежментийн зөвлөх Р.Сансармаа

-Юуны өмнө танд 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Траст трейд ХХК 25 жилийн хугацаанд ямар ямар амжилт бүтээл гаргаж ажилласан байна вэ?

-Өнөөдррийн байдлаар 280 гаруй хүн ажиллаж байгаа хэдий ч хэдэн мянган залуустай хамтарч ажиллалаа. Тэднийгээ сургаж, хөгжүүлэх замыг нь нээж өгсөн.

Жишээлбэл, манай компаниас хүнсний мэргэжлээр Австрали, БНСУ, АНУ-д залуус маань сурч байгаа.

Энэ олон залуусын маань хөдөлмөрийн үр шим өнөөдөр 25 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Хагас бэлэн бүтэгдэхүүн, хиам махан бүтээгдэхүүн, ангилсан мах зэрэг гурван категориор тус бүр 30, 30 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

Өдөрт 5-8 тонн орчим ангилсан мах болон хагас бэлэн бүтээгдэхүүн, хиам махан бүтээгдэхүүн гаргадаг. Төрөлжүүлж олон болгохоос илүү одоо үйлдвэрлэж байгаа бүтгэгдэхүүн дээрээ илүү төвлөрч, илүү чанарыг нь хадгалж, судалгаа шинжилгээ хийж аль болох инновацлаг үйлдвэрлэх зорилготой байгаа. Манайх зах дээл дээр 20 гаруй хувийг эзэлдэг. 

Маркетинг борлуулалтын албаны дарга Б.Амартүвшин

-Эргээд дурсахад 25 жилийн хугацаанд ямар ямар ололт амжилтыг гаргасан байна. Маш олон стандартуудыг хангаж чадсан байсан

-Махан хүнс үйлдвэрлэлийн салбартаа түүхий эд, гарал үүслийг хамгийн өндөр байлгаж, олон улсын стандартыг ханган ажиллах дээр анхаарч ажилладаг. Энэ хугацаанд ISO:9, FSSC:22 000 олон улсын стандартыг ханган ажиллаа.Итгэмжлэгдсэн олон улсын лабораторийг ашиглалтад оруулсан.

Өөрсдийн үйлдвэрлэсэн махан хүнсийг байнгын шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйг нь ханган ажилладаг. Мөн үйлдвэрлэлийн орчин буюу мал төхөөрөхөөс эхлээд эцсийн боловсруулагдсан бүтээгдэхүүн хүртэл олон улсын стандартыг ханган ажилладаг.

-Траст трейд компанийг харилцагч наргүйгээр төсөөлөхийн аргагүй байх. Өнгөрсөн хугацаанд хэчнээн харилцагчтай болсон бэ. 25 жилийн ойн арга хэмжээнд нь хэдэн харилцагч ирсэн байгаа вэ

-Хот, хөдөө нийт 2500 гаруй харилцагчтай хамтран ажилладаг. Нийлүүлэгч төрийн болон төрийн бус байгууллага, банкны байгууллагууд зэрэг 2700-2800 гаруй түншүүдтэй хамтарч ажиллаж байна.

-Бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компаниудаасаа ялгарах онцлог нь юу вэ

-Бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн баталгаат байдал, түүхий эдийнхээ гарал үүслийн баталгаат байдлыг бүрэн ханган ажилладаг онцлог давуу талтай.

-Шилдэг бүтээгдэхүүнээсээ дурдвал

-Манай компанийн хамгийн алдартай бүтээгдэхүүн нь трастын салями гээд бүтээгдэхүүнийг хэрэглэгч нар маань таньдаг. Хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэсэн, завгүй амьдралын хэв маягт зориулсан бэлэн савласан хоолыг зах зээлд нийлүүлж байгаа. Мөн ангилсан махан бүтээгдэхүүнийг хэрэглэгч нартаа ойр цэгүүдээр худалдаалж байгаа.

-Түүхэн замналаасаа бидэнтэй хуваалцвал, 2000 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ зургаан хүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 280 гаруй ажилтантай болсон байна.

-Бид анх мах, хиам боловсруулах үйлдвэр болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа зургаан хүнтэйгээр эхлүүлж байсан бол одоо 280 ажилтантай, гурван салбар үйлдвэртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, мал төхөөрөх буюу анхны түүхий эдээ бэлтгэх үйлдвэртэй. Мөн мах ангилах болон шулах хоёр дахь дамжлагын үйлдвэртэй. Энэ үйлдвэрээс харилцагч байгууллага руугаа чиглэсэн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Харин гурав дахь үйлдвэртээ хагас бэлэн, бууз, банш, котлет  болон хиам зэрэг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

-Хүчин чадлын талаар мэдээлэл өгвөл, нэг хоногт хэчнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ

-Мал төхөөрөх үйлдвэр өдөртөө мянган бог, 500 бод төхөөрөх хүчин чадалтай. 5 мянган тн хөдлөөх, хөргөөх зоорьтой. Монголын хамгийн том мал төхөөрөх үйлдвэр гэж хэлэхэд болно. Мах боловсруулах хиам хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр өдөрт 15-20 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. . Гарал үүсэл, эрүүл ахуйг хангасан махан хүнсийг хэрэглэгч нартаа хамгийн ойр байдлаар худалдаалах цэгүүдийг нээж эхэлсэн. Дэлхийн стандартыг хангасан махан хүнсийг хэрэглэгч нар маань гэрийнхээ ойроос худалдан авч байгаадаа маш их сэтгэл хангалуун байна. Өөрөөр хэлбэл эрэлт өндөртэй үйлчлүүлж байгаа. Эхний худалдаалах цэгээ Номин худалдааны төвийн агуулах дээр нээсэн. Тэнд халал стандартаар төхөөрсөн, эрүүл ахуйн олон улсын стандартуудыг хангасан ангилсан, шулсан, боловсруулсан бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа. 

Мал төхөөрөх үйлдвэрийн дарга Ц.Цэвэлмаа

-Траст трейд хамгийн сүүлд халал технологийг нэвтрүүлсэн байсан. Энэ талаарх мэдээллийг өгнө үү

-Үйлдвэр 2023 онд ашиглалтад орсон. Байгуулагдсан цагаасаа 270 мянган толгой бог мал, 45 мянган толгой бод малыг дотоодын хэрэгцээнд буюу харилцагчийн захилгын дагуу төхөөрч бэлдсэн байна. Үйлдвэр халал стандартыг нэвтрүүлж, Муслиман шашинтай буюу гадны орон руу нэвтрүүлэх сонирхлыг илүү төрүүлж байгаа. Халал стандарт өөрөө шашны ёс дээр технологи явдгаараа өвөрмөц стандарт байдаг. Халал технологи нь цусыг бүрэн юүлж байгаагаараа уламжлалт төхөөрөх аргаас ялгаатай. Цус бүрэн юүлэгдэж байна гэдэг нь маш цэвэрхэн, хадгалалт даадаг. Хөлдөөгөөд гаргахад маш өндөр зэрэглэлийн чанартай байдаг. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хүрээгээ тэлсээр байна. Дотоодын төхөөрөх үйлдвэртэй болсноороо махан бүтээгдэхүүндээ чанарын баталгаа өгч байна. Мөн дэлхийн 40 гаруй оронд халалт аргаар бэлдсэн махыг сонирхож идэж хэрэглэдэг хүмүүсийн тоо нэмэгдсэн учраас үүн руу чиглэсэн экспортын зах зээлд анхаарч ажиллаж байгаа.

-Одоогийн байдлаар олон улсын ямар ямар стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа вэ -

2014 оноос хойш ISO:22 000 стандартыг нэвтрүүлсэн. 2019 онд FSSC:22 000 буюу хүнсний аюулгүй байдлын бүх тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр дэлхийн жишигт хөл нийлүүлж, стандарт технологийг нь барьж ажиллаж байгаа. Тулгуур гурван стандарт дээрээ халал стандарт нэмэгдэж орж ирж байгаа. Халалт стандарт хүнсний аюулгүй байдлын тулгуур гурван стандарт дээр нэмэлтээр шашны ёс орж ирдгээрээ л өвөрмөц юм.

-Иргэдийн дунд хиам махан бүтээгдэхүүнд химийн бодис хольдог, хамгийн муу махаар хийдэг гэх ам дамжсан батлагдаагүй яриа гарсаар ирсэн. Үүн дээр та мэдээлэл өгвөл

-Манай компанийн хувьд 100 хувийн баталгаа өгч чадна. Хиамыг онцгүй махаар хийдэг гэдэгт ихэнх хүмүүс итгэсэн байдаг. Харин хүнсний аюулгүй байдлын бүх стандартын тухай хэрэглэгч өөрсдөө уншиж, судалж байх хэрэгтэй.

Манай компани хиамыг маш сайн махаараа хийдэг. Бид үйлдвэртээ төхөөрөөд, бэлдээд хэрэглэгч нартаа хүргэж байгаа учраас 100 хувийн баталгаа өгч чадна. 

 Смарт Глобал Коннекшн ХХК-ийн захирал Г.Билгүүн

-Траст трейд компанитай хэзээнээс эхэлж хамтарч ажиллаж эхэлсэн бэ

-Манай байгууллага Траст трейдтэй 9 дэх жилдээ хамтарч ажиллаж байна. Манайх Германаас тоног төхөөрөмж, технологи нийлүүлдэг. Сүүлийн үеийн нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдээр Сүүлийн жилүүдэд Траст трейд салбартаа маш хурдтай шинэ тоног төхөөрөмж, инновац нэвтрүүлж, маш хүчтэй ажиллаж байгаа. Ялангуяа сүүлийн хийсэн хөрөнгө оруулалт дээр үйлдвэрийнхээ хүчин чадал, бүтээгдэхүүний чанарт анхаарч хөрөнгө оруулалтаа хийсэн байгаа. 

"Траст трейд" ХХК-ийн онцгой амжилтуудаас дурдвал,

-2003 онд өөрсдийн гэсэн 100 тонны хөргүүртэй үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжтэй болжээ.

-2006 онд өөрийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох гахайн махны хэрэгцээг хангах зорилгоор гахайн аж ахуйг байгуулж 50 гаруй ажилтантай 2500 толгой гахайтай болтлоо үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

-2014 онд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Гол нэрийн зоорь” төслөөр оролцон хүнсний үйлдвэрлэлийн байрны стандартын шаардлагуудыг бүрэн хангасан НАССР-ын шаардлагад нийцсэн, эрүүл ахуйн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, ангилсан махны үйлдвэрийг байгуулсан.

-2019 онд хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлж, хиамны үйлдвэрийг өргөтгөн, Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бие даасан үйлдвэрийн байртай болгосон. 2023 онд ХАЛАЛ аргаар хоногт 500 бод 1000 бог төхөөрөх хүчин чадалтай БНТУ-ын бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 5000 тонн зоорь бүхий мал төхөөрөх үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Тэд 25 жилийн ойн баярын өдрөөрөө шилдэг дөрвөн харилцагчдаа хосоор нь  Вьетнамын Натранг аялах эрхийн бичиг, таван харилцагчид iPhone 17 гар утас бэлэглэжээ.

25 жилийн хугацаанд тус компани шилдэг татвар төлөгч байгууллага болжээ. Мөн энэ хугацаанд хугацаанд ажилтнуудынхаа ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлж, тэдний нийгмийн баталгааг хангах зорилгоор нийт 33 ажилтанд 600 сая төгрөгийг орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлснээс гадна бидний дундаас ХХААҮЯ-ны Салбарын тэргүүний ажилтан-11, Жуух бичиг-22, Хөдөлмөрийн хүндэт медаль-5, Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-т 2 ажилтан төрөн гарчээ.

Гэр бүл нийгмийн хамгааллын яамнаас жил бүр зохион байгуулагддаг “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангагч байгууллагын шалгаруулалт”-д хүнсний салбараас анх удаа амжилттай оролцож III байрт шалгарч байснаас гадна 2022 онд Бяцхан зүрх аянд нэгдсэнд БЗД-ийн 43-р хорооны талархал, саажилттай хүүхдийн төлөө “Халуун болор” төвийн “Хүүхдийн төлөө ариун үйлстэн” талархал, Өгөөмөр төвийн талархал, Ахмад настны улсын асрамжийн газрын талархлын бичгүүд зэрэг олон олон байгууллагуудын талархлыг хүлээн амжилттай ажиллаж байна.

ХБНГУ-ын Франкфурт хотноо 26 дахь удаагаа зохион байгуулагдсан ОУ-ын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хамгийн том үзэсгэлэн болох IFFA 2025-д Монгол улсаа төлөөлөн 5н нэр төрлийн бүтээгдэхүүн өрсөлдүүлэн 2алт 1 мөнгөн медаль хүртжээ.