m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.12.01 13:40
321
“GOOD WORKPLACE AWARDS – 2026” зохион байгуулагдана

Ажилтанд ээлтэй бодлого, тогтвортой соёл, хүний нөөцийн шинэлэг шийдлээрээ салбартаа манлайлагч байгууллагуудыг шалгаруулдаг “Good Workplace Awards” арга хэмжээ 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Хүний нөөцийн салбарын жил бүрийн хамгийн нэр хүндтэй энэхүү арга хэмжээ нь Монголын байгууллагуудын хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих хандлагыг нэг түвшин ахиулахад чиглэдэг.

Энэ жилийн арга хэмжээний Ерөнхий зохион байгуулагчаар Zangia.mn болон Nito.mn, хамтран зохион байгуулагчаар Монголын Хүний Хөгжлийн Консорциум оролцож байна.

Шалгаруулалтад оролцогчдыг байгууллагын цар хүрээгээр дараах 2 ангиллаар үнэлнэ. 

  1. Том аж ахуй нэгжүүд
  2. Жижиг, дунд аж ахуй нэгжүүд

Ажил олгогчийн төрөл-Good workplace awards 

Энэ жил дараах 13 төрлөөр ажил олгогчдыг шалгаруулна:

  • Тэгш хамрах бодлого хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч — Diversity & Inclusivity
  • Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч — Career Development
  • Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч — Family Supportive
  • Залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогч — Best for Youth
  • Шилдэг соёл бүхий ажил олгогч — Best Culture
  • Сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч — Best Training
  • Инновацилаг менежментээр манлайлагч — Innovative Management
  • Хүний нөөцийн бодлогоор манлайлагч — Leadership in HR Policy
  • Ажил олгогчийн шилдэг брэнд — Employer Branding
  • Хүний нөөцийн дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн байгууллага — Successful Digital HR Transformation
  • Шилдэг дадлагажигч хөтөлбөр хэрэгжүүлэгч — Best Employer for Internship Programs
  • Тогтвортой ажлын байр бий болгогч — Best Employer for Creating Sustainable Jobs
  • Байгаль орчин, нийгэм, засаглалын хариуцлагатай ажил олгогч — Best ESG Employer

Хүний нөөцийн мэргэжилтний төрөл — HR AWARDS

  • Хүн төвт удирдлага - 𝐏𝐄𝐎𝐏𝐋𝐄 𝐅𝐎𝐂𝐔𝐒𝐄𝐃 𝐂𝐄𝐎
  • Манлайлагч хүний нөөцийн судлаач - 𝐁𝐞𝐬𝐭 𝐇𝐑 𝐒𝐜𝐢𝐞𝐧𝐜𝐞 𝐑𝐞𝐬𝐞𝐚𝐫𝐜𝐡
  • Манлайлагч хүний нөөцийн удирдлага - 𝐁𝐞𝐬𝐭 𝐇𝐑 𝐋𝐞𝐚𝐝𝐞𝐫
  • Манлайлагч хүний нөөцийн баг - 𝐁𝐞𝐬𝐭 𝐇𝐑 𝐓𝐞𝐚𝐦
  • Манлайлагч хүний нөөцийн менежер - 𝐁𝐞𝐬𝐭 𝐇𝐑 𝐌𝐚𝐧𝐚𝐠𝐞𝐫
  • Манлайлагч хүний нөөцийн ажилтан - 𝐁𝐞𝐬𝐭 𝐇𝐑 𝐎𝐟𝐟𝐢𝐜𝐞𝐫

Шилдэг ажлын байр, шилдэг туршлагууд энд албан ёсоор тодрох болно.

Энэхүү арга хэмжээнд:

  • Бизнесийн салбарын удирдлагууд
  • Хүний нөөцийн удирдах ажилтнууд
  • Салбарын экспертүүд
  • Яам, төрийн байгууллагын хүндэт зочид
  • Хүний нөөцийн олон зуун мэргэжилтнүүд оролцож, салбарын хамтын хөгжил, санаа бодлоо хуваалцах өргөн боломж бүрдэнэ.

❄🎄 Эрхэм таныг “Good Workplace Awards - Хүний нөөцийн салбарын шинэ жил 2026 ” цэнгүүнд хүрэлцэн ирж, салбарын манлайлагчидтай танилцан, урам зориг, дулаан уур амьсгалтай, мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

 Дэлгэрэнгүй мэдээлэл:

 gwa.zangia.mn

Материалаа илгээх:

https://shorturl.at/GFqkW

Zangia.mn-ээс худалдан авах: https://shorturl.at/54MDS

Shoppy.mn-ээс худалдан авах: https://shoppy.mn/products/good-workplace-awards-251217

📍: MPM Event Hall

📅: 2025.12.17 19:00