

Орон сууц борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгохыг 100 мянган иргэн дэмжиж гарын үсгээ зурсан. Харин тус асуудлын талаар өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байгаа. Тиймээс тус асуудлыг талаар өмгөөлөгч О.Батхүүгээс тодрууллаа.
Тэрээр, Энэ янзаараа татварын 2 хувийн асуудлыг хэлэлцэхгүй, дарах УИХ руу оруулахгүй байх эрсдэл үүсэж байна. Монголд татвар өндөр байна. Бид 45 хувийн татвар төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэл 25, хүн амын орлогын албан татвар 10, НӨАТ 10 хувь төлж байгаа.
Цалингаасаа 45 хувийн татвар төлчхөөд тэндээсээ бид зээлээ төлдөг. Орон сууцныхаа зээлийг төлж байгаад. Тэгээд ганц байр аваад хэдэн жилийн дараа томруулъя, сайжруулъя гээд зарахаар улс дундаас нь хоёр хувийн татвар аваад байгаа.
Хүн дандаа байраа томруулаад байдаггүй. Амьдралын хэрэгцээ гарна, Өвчин зовлон, өрөнд орно. Энэ нөхцөлд дахиад л төр дундаас нь хоёр хувийн татвар авна. Энэ хоёр хувийн татвар авдаг асуудлыг болих хэрэгтэй гээд 100 мянган иргэн гарын үсэг зурж, санал өгөөд байхад Төсвийн байнгын хороо, энэ хуулийг судлах ёстой ажлын хэсэг ерөөсөө хуралдахгүй байгаа.
Манай гишүүд ЗГ-ыг огцруулах, албан тушаал гэхээр л их идэвхтэй байдаг. Энэ үед хонож, өнжиж, шөнөжин өдөржин хуралддаг. Яг иргэдийн амьдралтай холбоотой, татвар бууруулах асуудалд ерөөсөө ирэхгүй байна.
Ажлын хэсгийн хуралдаа ирэхгүй, энэ асуудлаар хуралдахгүй байна гэдэг нь эсэргүүцэж байна гэсэн үг. Тэд хуралдаж байж л энэ асуудал цаашаа явна.
Өнөөдөр ахиад ирц хүрээгүй гэх шалтгаанаар гурав дахь удаагаа хойшилж байна. Хэлэлцэх гишүүд нь гадаад явсан гэсэн. Зарим нь хөдөө томилолтоор явсан эсвэл бүр ирээгүй байна. Иймэрхүү байдалтай л хэлэлцэхгүй гацаад байна.
Шууд дамжуулалт:
