

МИАТ компанийн захирал Б.Мөнхтамираас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, 2025 оны 9-р сар хүртэлх Миат компанийн гуравдугаар улирлын тайлангийн асуудал яригдаж байна. Энэ жилийн хувьд компанийн санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой төвөгтэй асуудлууд байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас авч байсан шатахууны үнэ 800 орчим доллар байсан бол одоо 1300 орчим доллар болсон. Үүнтэй холбоотой зардлууд өсөж таарна. Мөн орон тоо нэмсэн асуудлуудыг ярьж байсан. 2021 оноос хойш МИАТ компани таван онгоцтой үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 10 онгоцтой үйл ажиллагаа явуулж байгаа. Батлагдсан тооноос хэтэрсэн зүйл байхгүй.
Хариуцлага тооцох асуудал яригдсан. Энэ асуудал төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал.
Миний хувьд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор эргэж мушгиад байх шиг байна. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд олон нийтийн сүлжээнд их зүйл яригдаж байна. МИАТ компанийн захирлыг баахан бүлэглэлүүд шахаад ажлыг нь авах гээд байна гэх зүйл яригдаж байна. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.
Шууд дамжуулалт:
