

Ухаа худаг цахилгаан станц нэг зуун сая (100,000,000.00) кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг 10 дахь жилдээ бататгалаа.
Энэхүү станцыг монгол инженерүүд бүтээсэн аж.

2011 оны 9-р сард Энержи Ресурс ХХК ашиглалтад оруулсан уг бүтээн байгуулалтад дотоодын 120 орчим компанийн 1,500 гаруй хүн гар бие оролцож байжээ. Ухаа Худагийн Цахилгаан станц нь усны тэг хэрэглээтэй, хуурай хөргөлтийн системтэй, говь нутгийн онцлогт тохирсон шинэлэг технологитай гэдгээрээ давуу талтай.
Монгол инженерүүдийн бүтээсэн анхны станц нь Ухаа худаг цахилгаан станц юм. Монголын бусад цахилгаан станцууд усны хөргөлттэй байдаг.

Харин Ухаа худаг станц говийн нөхцөлд тохируулсан хуурай хөргөлтийн системтэй. Тиймээс усны хэрэглээ тэг байдаг.
Ийнхүү төвөөс алслагдсан Өмнөговийн Цогтцэций сумыг 15 дахь жилдээ 24 цагийн эрчим хүчээр тасралтгүй ханган ажиллаж байна.

