Өнөөдөр Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороо (ТХ-46)-ны 2025 оны дөрөвдүгээр улирлын хурал Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр боллоо.
Харин Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээнд хамруулах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, Дацан хийдийн дэргэдэх хүүхдэд зориулсан дотуур байрын орчин, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа дахь хүүхэд хамгааллын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, Жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлагын төслийг 2026 оны 1 дүгээр улиралд дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.