

Дэлхийн театрын холбооноос Вьетнам Улсын дөрвөн хотод зохион байгуулсан, 13 улсын 30 театрын 500 гаруй уран бүтээлч оролцсон “Туршилтын театрын олон улсын VI дугаар фестиваль” амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү нэр хүндтэй Олон улсын фестивальд Соёл Урлагийн Их Сургуулийн Театрын урлагийн сургуулийн “Иртэнчү / Ертөнц” физикл жүжиг амжилттай оролцож, нийт 8 төрлийн шагнал хүртлээ.

Үүнд:
-“ШИЛДЭГ ЖҮЖИГ-АЛТАН МЕДАЛЬ”- Ертөнц жүжиг
-“ШИЛДЭГ ХӨДӨЛГӨӨНИЙ НАЙРУУЛГА”-У. Дэлгэрбуян
-“ШИЛДЭГ ЗОХИОЛЧ”-У. Дэлгэрбуян
-“ШИЛДЭГ ЖҮЖИГЧИНАЛТАН МЕДАЛЬ”-Ертөнцийн дүрээр Я. Билгүүнсар “
-ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН-АЛТАН МЕДАЛЬ”-Галын дүрээр Б. Болдхүү
-“ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН-МӨНГӨН МЕДАЛЬ”-Усны дүрээр Г. Алтаншагай
-“ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН-МӨНГӨН МЕДАЛЬ”-Төмрийн дүрээр Б. Билгүүнтөгс
-“ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН-МӨНГӨН МЕДАЛЬ”-Салхины дүрээр Э. Болорцэцэг
Ийнхүү “Иртэнчү / Ертөнц” бүтээл нийт 8 шагналыг эх орондоо авчирч, Олон улсын тайзнаа Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн уран бүтээлчдийн баг хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!

