

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар тодрууллаа.
Н.Мягмар ХЗДХЯ-ны ТНБД: Эвлэрүүлэн зуучлахаар заавал орохгүй байх, гэр бүл цуцлах асуудлаа шүүхэд шууд хандах шаардлага нөхцөлүүдийг шинэчилсэн найруулагд тодорхой болгож өгч байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртсөн, эрүүл мэнд амь насанд нь ноцтой хохирол учирч болзошгүй тохиолдол байх юм бол эвлэрүүлэн зуучлах шатаар заавал орохгүй байх зохицуулалт орж ирж байгаа.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуульд донорын тухай хуулиар тээгч эх, донор бэлгийн эс ашиглан хүүхэд тээх зохицуулалт байгаа. Үүнийг гэр бүлийн хуульд нөхөн үржихүйн туслах аргаар хүүхэдтэй болсон тохиолдолд эцэг эх нь хэн байх уу гэдгийг тодорхой нарийвчилж өгч байгаа. Амьдрал дээр тээгч эх нь маргаан үүсгэж үр хүүхдээ авна гэх асуудал гардаг. Тиймээс энэ асуудлаараа гэрээ байгуулаад, анх санал гаргасан этгээд нь эцэг эх байна гэдгийг илүү тодорхой болгож өгч байгаа. Ижил хүйстний гэрлэлт гэх асуудал орж ирээгүй. Монгол Улс ҮХ-аараа хориотой асуудал. Мэс заслын аргаар хүйсээ солиулах аргууд байгаа. Харин ийм тохиолдолд гэр бүл цуцлах асуудлыг заавал шүүхээр оруулахгүйгээр автоматаар дуусгавар болгодог. Захиргааны журмаар бүртгэл нээдэг.
Хүйсээ солиулсан нь батлагдсан тохиолдолд шууд гэрлэлт цуцлах зохицуулалт оруулж байгаа.
Гуравдагч этгээд буюу гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэр бүл цуцлагдаж байгаа тохиолдолд гэр бүл цуцлахад хүргэсэн хариуцлага хүлээлгээч гэх асуудал маш олон удаа гарч байсан. Гуравдагч этгээдэд хариуцлага тооцох боломж байхгүй учраас шинэчилсэн найруулгаар гэр бүлээ цуцлуулж байгаа буруутай этгээдэд дундаа хамтран өмчилж байгаа эд хөрөнгийг хуваах эсэх дээр шүүх өөрөөр тогтоож болохоор байгаа.
Мөн үр хүүхэд нь буруутай эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэггүй байх зохицуулалтыг тусгаж өгч байгаа.
Шууд дамжуулалт:
