Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
240
О.Алтангэрэл: Эвлэрлийн хугацаандаа буцаад нийлдэг, гэр бүл бүтэн үлддэг тохиолдол зөндөө байдаг

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Хэнийх нь буруугаас байна уу гэдгээс тухайн субъекттэй холбоотой асуудал л ярих ёстой болж байгаа. Гэрлэлтээ цуцлуулж байгаа хоёр хүнтэй холбоотойгоор яригдана. Их сайн үзэж, бодож байж оруулсан шийдэл. Гуравдагч этгээдэд хариуцлага тооцох гэдэг асуудал хууль зүйн хувьд ч ингэж оруулах боломжгүй. Гэхдээ буруутай бол буруугаа хүлээх хэрэгтэй.

Хамтын амьдралдаа цэг тавьж байгаа бол хэрүүлийн маргааныг хянан шийдвэрлэхэд хөрөнгө мөнгө, хүүхдийн асаргаатай холбоотой шийдвэр гаргахдаа шүүгч хэнийх нь буруу вэ гэдгийг харгалзан үзнэ гэх зарчим л сууж байх ёстой. 

Одоо ч гэсэн хүчирхийлэлтэй холбоотой асуудал эвлэрүүлэн зуучлах хугацааг тооцохгүй байж болох зохицуулалт байгаа. Гэхдээ эвлэрэл хэрэгтэй. Манай улсын хуулийн онцлог гэж байдаг. Эвлэрлийн хугацаандаа буцаад нийлдэг, гэр бүл бүтэн үлддэг тохиолдол зөндөө байдаг. Ганц нэг тохиолдлоос болоод байж болохгүй юм шиг, эвлэрүүлж болохгүй юм шиг, эвлэрлийн хугацаанаас боллоо, салчихсан бол болох байсан юм гэж яриад байгаа. 

Шууд дамжуулалт: