Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
77
Н.Алтанхуяг: Оюу толгойн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг би дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр " Оюу толгойн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг би дэмжиж байгаа. Манай засгийн газрын үед Оюу толгойн асуудлаар ямар байр суурийг барьж байсан, юу хийж байсан тухайгаа олон нийтэд баримттай хүргэнэ. Иргэд ч мэдэх хэрэгтэй. "Оюу толгой" гэхээр хадны мангас шиг л юм ярьдаг. Яг юу болсон юм, одоо цаашид яах юм гэдгийг ярилцах хэрэгтэй. 

Оюу толгойн сонсгол болно гэхээр нь би материалуудаа үзсэн. УИХ дээр мэдээлэл өгч байсан юм байна лээ. Гадаадын хөрөнгө оруулагчийг учир утгагүй муулаад байж болохгүй. Ямар асуудал байгаа, яаж шийдэх вэ гэдгээ сайн ярилцах хэрэгтэй. 

Өмнөх Засгийн газрын гаргасан ямар нэгэн шийдвэрийг өөрчлөх эрх дараа дараагийн Засгийн газарт бий. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт 2 орчим ам.доллароор нэмэгдсэн байсныг шалгах ажлын хэсгийг Шадар сайд асан Б.Тэрбишдавга, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Сангийн сайд асан Ч.Улаан нар ахалж байсан. Тийм учраас энэ гурван сайд ирэх байх гэж бодож байна. 

Манай Засгийн газраас хойш Дубайн гэрээ байгуулагдсан. Бид бол Дубайн гэрээг хийсэн бол Монголчуудын ногдол ашиг авах хугацаа хойшлох байсан учраас яаран сандран хийх хэрэггүй юм байна гэж үзсэн.Сонсгол дээр мэдээллээ баримттай ярина" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: 

Шууд дамжуулалтыг үзэх: