

УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Манай улс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуультай болоод хоёр жил болох гэж байна. Гэсэн хэдий ч хуульд заагдсан зарим нэг бүтэц, үйл ажиллагаа одоо болтол эхлээгүй, нөхцөл бүрдээгүй байна.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээр сэтгэцийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнс орчны эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэх юм.
Монгол улс нийгмийн эрүүл мэндийн хувьд ямар байх вэ гэдэг тав, арван жилийн төлөвийг харах ёстой. Өвдсөнийх нь дараа эмчлэх биш өвдөхөөс сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн зардал өвдсөнийх нь дараа зарцуулах мөнгө шиг харагдаж байгаа. Жишээ нь "Элэг бүтэн монгол"-ын хүрээнд тавьсан төсвөөр элэгний эм авдаг" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
