

Оюутолгойн нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн Ө.Шижир гэрчээр дуудагдсан. Уг асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр "Оюутолгойн асуудлаар 2021 оны хоёрдугаар сарын сүүлээр Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Намайг байх үед нэг ч удаа хуралдаагүй. Ажлын хэсэгт байсан бүх хүнийг дуудсан юм байна. Би үүнийгээ Оюутолгойн асуудлаар Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалд хэлсэн.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газар ажиллаж байна гэж ойлгосон. Хуримтлагдсан хүүгийн төлбөр 6.4 тэрбум доллар, үндсэн зээл нь 6 тэрбум доллар болсон байна. Ийм зээлийн хүү гэж байж болохгүй. Тиймээс эргэж харах хэрэгтэй. Би сонсголд гэрчээр оролцож, хуралдаагүй гэдгээ хэлнэ" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
