

Өргөдлийн байнгын хороогоор ахмадын тэтгэврийн зээлийг 36 сараар олгох эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас тодрууллаа.
Тэрээр "Миний хувьд өнгөрсөн хаврын чуулганаар энэ асуудлыг хөндөж байсан. Монгол улсад хамгийн эрсдэлгүй зээл бол тэтгэврийн зээл юм. Үүний хүрээнд энэ жил ажиллаад хуулийн төсөл маань бэлэн болсон. Үүнийг дагасан УИХ-ын тогтоол гарах шаардлагатай болсон. Тэтгэврийн зээлийг төрөөс олгодог эх үүсвэртэй учраас үүнийг зайлшгүй зохицуулахгүй бол ахмадуудыг бухимдуулаад байгаа. Тийм учраас үүнийг хуульчилж, шинэ их хурлын тогтоолыг батлах ёстой.
Банкны зохицуулах эрх мэдлээс тэтгэврийн тухай хуулийг авч, Монголбанкны журмаар тусгайлан зохицуулна гэсэн журмыг УИХ-ын тогтоолоор батлуулж, монголбанканд үүрэг болгох юм. Нэг хууль, нэг УИХ-ын тогтоолыг бэлэн болгосон намрын чуулганд өргөн барина.
Монгол банканд тэтгэврийн зээлийг 150 хувийн эрсдэлтэйгээр тооцсон журам бий. Үүнийг цуцлах шаардлагатай.
Мөн тэтгэврийн зээл дээр заавал байх үлдэгдлийг хасах чухал. Ингэснээр 300 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр бий болж, эрсдэл буураад эхлэхээр арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
