

Өнөөдөр болох үйл явдал:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.
08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд зохион байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “UB-ABILITY EXPO-2025” үйл ажиллагаа “Новотел” зочид буудалд болно.
10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
11:00 цагт: “Монголын Залуучуудын Эвсэл” ТББ-аас 2026 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээ болон санал зөвлөмжийг Үндэсний мэдээллийн төвд танилцуулна.
11:00 цагт: Монгол Оросын хамтарсан “Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа” төслийг хэрэгжүүлж буй “Үнэнч мөнх андууд” холбооны тэргүүн хурандаа Л.Амарсайхан нарын хүмүүс “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор С.Баттулга, ХИС-ийн ОУХНСС-ийн захирал, доктор Д.Уламбаяр нар “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” хэлэлцүүлгийн илтгэлүүдийн эмхэтгэлийг Төрийн ордны Номын санд танилцуулна.
Эх сурвалж:Монцамэ агентлаг
