

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугараас автотээврийн хэрэгслээ онлайнаар шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар тодрууллаа. Тэрээр "Өдөр бүр 1200 орчим авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгддэг. Улаанбаатар хот дахь 32 цэгт дор хаяж хоёр цаг оочерлож, хоёр талд гарын үсэг зурж, гэрээ байгуулах процессыг И-монголиагаар хийх боломжтой болсон. Нэг ёсондоо 5-10 минутанд автотээврийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг болсон. Анхаарах нэг зүйл нь цахим гарын үсэгтэй байх ёстой. Шилжүүлж байгаа иргэн И-монголиагаар нэвтэрч ороод авто тээврийн шилжилт хөдөлгөөн гэх цэс рүү ороход тан дээр бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгсэл харагдана. Аль машиныг зарж байгаагаа сонгоод хүлээн авч байгаа иргэний РД-ийг оруулна. Хүлээн авч байгаа хүн нь өөрийн утсандаа баталгаажуулалт хийнэ. Тээврийн хэрэгсэл шилжихэд торгуульгүй, үзлэгт орсон байх ёстой гэхчилэн шалгууруудаа хангасан байх ёстой" гэлээ.
