

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас "Оюутолгойн хянан шалгах түр хорооноос зохион байгуулах сонсголтой холбоотой тодрууллаа. Тэрээр "Оюутолгой компанид манайх 34 хувь эзэмшиж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 34 хувьдаа би танаас мөнгө зээлсэн. Би танд төлөх зээлийн хүү хэвийн байвал болох юм. Гэтэл тэр зээлийн хүү бусад газруудын өгдгөөс хэт өндөр байж болохгүй. Нэг ёсондоо бид хоёр бизнесийн хамтрагч болохоос биш та надад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа ББСБ биш. Хүүгийн асуудал өндөр байх нь зохисгүй, үүнийг бууруулах ёстой. Яагаад ийм өндөр тавьсан юм, яагаад бууруулах боломжгүй байгааг иргэд сонсог л дээ. Энэ сэдвээр ЗГ-аас хэлэлцээр хийж, идэвхтэй явж байгаа. Оюутолгойн талбайн нэг хэсэг болох Онтре компанийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанид нэвтрэлтийн ажил эхэлсэн гэж байгаа. Гэхдээ "Рио тинто"-той хийсэн хэлэлцээрт тусгагдаагүй талбай байгаа. Үүнийг яаж ашиглах вэ гэдгийг Рио тинто дангаараа шийдэж болохгүй. Энэ нь манай улсын стратегийн ордын нэг хэсэг учраас "Онтрэ"-тэй ЗГ хэлэлцээр хийх ёстой. Хэрэв "Рио тинто"-той хамтарч байгаа гэвэл гурван талт хэлэлцээр хийнэ. Рио тинто хоорондоо шууд тохироод явуулчихъя гэх байр суурьтай байгааг яагаад болохгүй вэ гэдгийг нэг тийш болгох ёстой. Би бол өмнөх түүхээс илүү цаашид яаж явуулах ёстой вэ гэдэгт анхаарах хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.
