m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
1 цагийн дараа
174
Г.Ёндон: Оюутолгойн 34 хувьд ногдох өрийг тэглүүлсэн нь 92-р тогтоолын хамгийн том үр дүн

"Эрдэнэт" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонгоос цаг үеийн асуудлаар, Оюутолгойн сонсголын талаар тодрууллаа. Тэрээр  "Зэс дээр бид 20 хувийн татвар авна гэж хуульд заасны дагуу "Эрдэнэт" үйлдвэр төлж байна. АМНАТ төлөхөөс гадна ногдол ашгаараа "Үндэсний баялгийн сан"-д өнгөрсөн жил 273 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэр 48 дахь жил үйл ажиллагаа явуулж байна. Нөөц анх ашиглалтад орж байснаас 2,5 дахин буурсан. Амнат тонн тутамд суудаг зардал, уурхайн насжилтыг зааж байдаг. 

Гэтэл гэнэт нэг хүн босч ирээд дагалдах ашигт малтмал дээр хүртэл АМНАТ авч эхэлсэн. Үүнээс болж "Эрдэнэт" үйлдвэр 21,6 хувийн АМНАТ төлж байна. Борлуулалтын орлого нь сүүлийн гурван жилийн дунджаар аваад үзвэл дөрвөн их наяд төгрөг байна. Энэ жил 4,5 их наяд хүрэх шинжтэй байна.  Гэтэл тав орчим их наяд төгрөгийн АМНАТ төлдөг. Олоогүй орлого нэг их наяд төгрөгийн татвар нэмж төлж байна. 48 жилтэй уурхайг нэг талаас ярьвал сөхрүүлэх гэж байгаа юм шиг бодлого барьж байна. 

"Эрдэнэс монгол хөгжил"-ийн сан байна гэж анх өргөн барьж байлаа. Группийн зарчмаар дэлхий дахинд явж байна. Компани бүрт байдаг нэгжүүдийг байх биш  түүнийг нэгтгэсэн нэг бодлогоор зангидах тухай юм. Өнөөдрийн байдлаар ТУЗ 20 хүрэхгүй хүн байгаа болов уу. Бүх уул уурхайн компанийн зовлон нэг байдаг. Томоор нь харж зохицуулалт хийнэ гэсэн үг. 

Оюутолгойн гэрчээр дуудвал оролцоно. Тухайн үед би Оюутолгойн нөөцийн тайлан орох үед шинжээчээр ажиллаж байсан ч сайдаар томилогдох үед ажлаа хүлээлгэж байсан. Мөн Оюутолгойн гэрээг сайжруулах УИХ-н 92-р тогтоол батлагдах үед техникийн хэсгийг ахалж ажиллаж байсан. Үүний хүчинд манай салбарын ахмадууд, инженерүүд, залуу судлаач гээд бүх бүхий оролцоотой уулзалт хийж, бүх хүний саналыг нэгтгэж, 35 гэрээ сайжруулах саналыг ажлын хэсгийн ахлагчид хүргүүлж байсан.

Үүний хамгийн чухал нь 34 хувьд ногдох өр байсан. Үүнийг нэн яаралтай тэглэх хэрэгтэй гэх саналын дагуу тэглэгдэж байсан нь 92-р тогтоолын дагуу гарсан манай ажлын хэсгийн хамгийн том үр дүн. Энэ бол хамгийн эхний үе шат" гэлээ.