m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2 цагийн дараа
57
Увс аймаг: “Шинэ Улаангом” захын суурин дээр ирэх жил 3 тэрбум төгрөгөөр худалдааны төв барина
Увс аймгийн Улаангом сумын "Улаан" захад өнгөрсөн сарын 25-нд  гал гарсан. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, найман автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Алба хаагчдыг очиход 42х64 метрийн хэмжээтэй хоёр давхар сендвичен худалдааны төвийн II давхарт гал түймэр гарч, 200 гаруй түрээслэгчдийн бараа материал өртсөн юм. Тэгвэл өчигдөр Увс  аймгийн ИТХ ирэх оны төсвөө хэлэлцэх үеэр тухайн захыг дахин сэргээж барих ажилд  дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тухайлбал 2026 оны Увс аймгийн төсөвт 3 тэрбум төгрөг суулгахаар шийдвэрлэжээ.