

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос Оюутолгойн сонсголтой холбоотой тодрууллаа. Тэрээр "Манай өмчийг үр өгөөжтэй байлгаж чадвал ашиг орлогоос тэдэн хувь өгье гэж гэрээ хийдэг. Гэтэл энэ хөрөнгө оруулалтын гэрээнд хэр их зардал гарна тэр зардлаас зургаан хувь ав гэх гэрээ хийсэн. Тэгэхээр Оюутолгой компани ашиггүй ажиллах тусам нөгөө талд ашигтай, монголчууд өрөнд орж байна. Энэ нь буруу гэрээтэй холбоотой. Үүнийг бид Оюутолгойн гүйцэтгэх удирдлагууд илүү үр өгөөжтэй ажиллавал орлого, үр дүнгээс нь зургаан хувь гэх үү гурван хувиа авна уу хамаагүй. Ямар ч байсан хөрөнгө оруулсан талдаа ч тэр аль аль талдаа үр өгөөжтэй байлгахад анхаарна. Энэ үүднээс өөрчлөлт хийнэ. ЗГ Оюутолгойн төслийг сайжруулах, үр өгөөжтэй болгоход анхаарч ажиллаж байгаа. Үр дүн гарна" гэлээ.
