m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
4 цагийн дараа
102
БНХАУ-ын “Xiaoma pony AI” жолоочгүй тээврийн технологийн туршлагаасаа хуваалцлаа

БНХАУ-ын “Xiaoma pony ai” ухаалаг аялал технологийн компани жолоочгүй тээврийн технологийн туршлагаасаа хуваалцлаа. Тус компани Robotaxi-аас эхлээд хүнд даацын жолоочгүй тээврийн хэрэгслүүдийг туршиж, тун удахгүй зах зээлд танилцуулах юм байна. Эхний байдлаар хувь хүмүүст бус алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдтэй хамтран ажиллана гэв. Тухайн машин осол аваар гаргахаас бүрэн сэргийлж бүтээгдсэн бөгөөд хэрэв гэмтэл гарвал хянах самбараасаа удирдах, засах боломжтой байна. Мөн  технологид суурилсан тул зорчигчидтой амьд харилцаа үүсгэх чадвартай байна.