

АНУ-ын Чикаго хот орчимд амьдарч буй монголиргэд “Монгол Өв Соёлын Төв” хэмээх ашгийн бусбайгууллагыг 2023 оны 8 дугаар сард байгуулж, монгол иргэд, ашгийн бус байгууллагууд хамтран ашиглах үл хөдлөх хөрөнгө худалдан авах хандивын аян өрнүүлэн 700 м.кв талбай бүхий 2 давхар байрыг худалдан авах гэрээг 2024 оны 2 дугаар сард байгуулж, түүнээс хойш тус байрыг ашиглаж иржээ. Уг байрыг 429.500 ам.доллараар худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 135.000 ам. долларыг нь монгол иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандиваар төлжээ.

АНУ дахь монгол иргэд хамгийн олноор төвлөрсөн хот орчимд монгол иргэд тогтмол уулзах, монгол хэл,өв соёл, урлаг, ёс заншлыг заан сургах, сурталчлах, монгол, америкийн ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд үйлчлэх төв байгуулах бодит шаардлага, хэрэгцээ байгааг Монгол Өв Соёлын Төвийн Удирдах зөвлөлийн гишүүд, Чикаго хотод суугаа Консулын газраас Иллинойс мужийн парламент, засгийн газрын удирдлага, гишүүдэд тайлбарлан ойлгуулах, дэмжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласны дүнд Иллинойс мужийн засгийн газраас Төвийн байрнытөлбөрт зориулж 250.000 ам.долларын буцалтгүйтусламжийг саяхан олгосон байна. Энэхүү дэмжлэгийг авснаар Монгол Өв Соёлын Төвийн байрны төлбөрийн90 хувь нь төлөгджээ.

Монгол Өв Соёлын Төв дээр монгол хэл, үндэсний хөгжим, бүжиг, монгол бөх, шагай харваа, төгөлдөрхуур, шатар, даамын сургалтууд тогтмол явагдаж, үндэсний хувцасны урлан ажиллаж буй бөгөөд 2024 онд гэхэд уламжлалт баяр ёслол, лекц яриа, урлагийн тоглолт, үндэсний спортын тэмцээн, бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаа зэрэг 75 томоохон арга хэмжээ зохион байгуулсанд 7000 гаруй хүмүүс хамрагдсан байна.

Ийнхүү хүний нутагт суугаа ч монгол өв соёлоотүгээн дэлгэрүүлэх, үр хүүхдүүддээ таниуланойлгуулах соёлын томоохон төв өөрийн байрандаа амжилттай үйл ажиллагаа явуулж улам өргөжих боллоо.
