

ХААН Банк харилцагчдынхаа санхүүгийн гэнэтийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн кредит картаа виртуал хувилбараар, илүү минимал хэв загвараар гаргалаа.
Энэхүү картаа та онлайнаар буюу Khan Bank аппликэйшнээрээ ямар ч хураамжгүй үүсгэх боломжтой бөгөөд 2025 оны 12-р сарын 3-аас 2026 оны 01-р сарын 3-ны хооронд Stora, Netflix, Trip.com, Apple, Steam - вэбсайтаас энэхүү виртуал кредит картаараа худалдан авалт хийгээд 40%-ийн буцаан олголт авах боломжтой. Буцаан олголт 2026 оны 1-р сарын 8-ны өдөр таны дебит дансанд шилжин орно.
Аяны ерөнхий нөхцөл:
-Гүйлгээний дээд дүн: 250,000₮
-Гүйлгээний доод дүн: 25,000₮
-Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох дээд дүн: 100,000₮
-Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох доод дүн: 10,000₮
-Виртуал кредит карт шинээр үүсгэх заавартай танилцах бол ЭНД дарна уу.
Картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол ЭНД дараарай.

Мөн шинээр виртуал кредит карт захиалсан харилцагчдадаа 100,000 оноо бэлэглэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.
Таны өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хялбараар шийдэх зээлийн эрхтэй кредит картаа виртуалаар үүсгэж, санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг аваарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
