Хамгийн их түгээмэл хэрэглэгдэг Боржигон овгийн дараа Сартуул 57,056, Тайж 55,194, Монгол 48,741, Шарнууд 40,428, Бэсүд 35,009, Харчин 34,803, Чонос 22,521, Өөлд 21,015, Олхонууд 20,589, Борлууд 15,011 овог бүртгэлтэй байна.
ҮАБЗ-н Стратеги судалгааны хүрээлэн судалгаанд “Монгол Улсын засаг захиргаа өнөөгийн байдлаар 21 аймаг, 330 сум, 1639 багт хуваагдсан бүтэцтэй байгаа. Засаг захиргааны ийнхүү хэт жижиглэсэн бүтэц нь хүн амын чөлөөт хөдөлгөөнийг хязгаарлаж цус холилдох үзэгдлийг түгжигдмэл байдалд оруулдаг сөрөг үр дагавартай” гэж дүгнэжээ.