m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.04 13:48
226
С.Бямбацогт: Оюутолгойн зээлийн хүү 11 хувь байгааг бид олон улсын түвшинд хүргэх зорилт тавьж байна

ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Оюутолгойн сонсголтой холбоотой тодрууллаа.

Тэрээр "УИХ, ЗГ ард түмэн бүгдээрээ л Оюутолгой төслийн үр өгөөж илүү байгаасай гэж хүсч байна. Долоон жилд нэг удаа хүүгийн хувь хэмжээ ярих гэрээтэй. Энэ жил хүүгийн хувь хэмжээ хэлэлцэх жил тохиож байгаагаас ЗГ-аас ажлын хэсэг гарч, тодорхой үр дүн гартал хэлэлцээр үргэлжлүүлэхээр тохирсон. Аль аль нь өгөөжөө ахиу болгохоор , өөрийн байр суурийг хамгаалж таарна. Хэлэлцээрийн тактик, стратегитай холбоотой хэлэлцээр хийж байгаа цаг үед нээлттэй сонсгол хийж байгаа нь цаг үеэ олоогүй гэж бодож байгаа. Нууц материал, хэлэлцээртэй холбоотой материалууд түр хорооноос авч байгаа. Тиймээс нууцад хамаарах материал өгч байгааг сайтар анхааруулаад түр хорооны ахлагч УИХ-ын гишүүн О.Батнайрамдал гишүүнд өгч байгаа.  Монгол Улсын баримталж байгаа бодлого гадагшаа ил гарвал манай талд сөргөөр нөлөөлнө. Иймээс гэрээ хэлэлцээр дууссаны дараа түүний араас түр хороо хуралдаад ЗГ-таа дэмжлэг үзүүлээд явсан бол илүү хэрэгтэй байсан болов уу. Хэлэлцээртэй  зэрэгцээд сонсгол хийх нь Монгол Улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөхвий хэмээн болгоомжилж байна. Зээлийн хүү 11 хувьтай байгааг бид зургаан хувьд хүргэх зорилго тавьж байгаа. Нөгөө талаас бидний санасан хэмжээнд хүртэл хүүг буулгах санал хараахан ирээгүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээг анх хийж байхад Оюутолгой төслөөс хүртэх өгөөж 53 хувь байна гэсэн. Харамсалтай нь менежментийн төлбөрөө нэмэгдүүлснээр үндсэндээ 75 хувь нь хөрөнгө оруулагч талд үлдэж байна. Одоо бол 34 хувийг эзэмшээд түүнд ногдох өр, зээлнээс салахгүй байна. Тиймээс тусгай АМНАТ аваад явах нь зөв гэх судлаачдын байр суурь байна. Гэвч эцсийн шийдвэрийг УИХ-аас чиглэл авч, зөвшөөрөл авч байж шийднэ" гэлээ.