m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.04 14:37
254
С.Ганбаатар: Оюутолгой төсөлд шийдвэр гаргаж байсан хүмүүс гэрчээр оролцох үүрэгтэй

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

Тэрээр " Оюутолгойн талаар үнэнийг мэдэж, засч залруулах ёстой. Энэ их олон зуун тэрбум долларын баялгаа өгөөд, өртэй үлдэх нь гунигтай. Энэ асуудлаар парламент сонсгол хийж байгаа нь монголын улс төр эрүүл болох гэж байна хэмээн харж байна. Би сонсголд ирнэ. Тэр үед шийдвэр гаргаж байсан хүмүүс гэрчээр оролцох үүрэгтэй. Би тэр үед бичгээр 34 хувь аюултай занга. Үүний оронд рояалти авах хэрэгтэйг захидлаар бичиж өгч байсан. Дахин ийм луйвар болоход бид дахин алдахгүйн тулд сонсголд заавал оролцож, иргэд сонсох ёстой. Сонсголын үр дүн юу вэ гэвэл баялгийнхаа талаар парламент нь ард түмэнтэйгээ нийлж юун дээр алдсан оносноо ярих ёстой. Уул уурхайн томоохон мөнгө монголын ард түмэнд үр ашгаа өгөөсэй. Ажилгүйдэл ядуурал байхгүй болоосой гэж хүсдэг. Гэвч өрнөөс өрны оронд явж, хүү төлдөг. Гэтэл энэ баялгаа ашигтай болгоочээ. Гадныхантай нийлсэн хэдхээн бүлэглэл монголын улс төрд нөлөөлдөг нь үнэн. Ийм арчаагүй байдлыг зүгээр хараад сууж болохгүй. Ядаж сонсгол хийж, ярилцаж,  гарц гаргаргаа гаргадаг байх ёстой" гэлээ.