МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хүртээмжийг төрийн бодлого, хууль тогтоомж, төсөв, төлөвлөлтийн төвд байршуулж, бүх салбарт саадгүй, тэгш оролцоотой хөгжлийн шинэ загварыг бий болгох зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд "Хүртээмж ба тэгш оролцоо"-ны бодлогын хороог нэмж байгууллаа. Тус хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилсон байна.
Тодруулбал:
1. “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
2. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
4. Хот байгуулалтын бодлогын хороо
5. Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
8. Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо зэргийг байгуулан ажиллаж байна.