

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг өчигдөр хэлэлцэж эхэлсэн. Тиймээс тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Л.Энхнасангаас тодрууллаа.
Тэрээр, Өчигдөр гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орлоо. Хурлын ирц хангалтгүй байсан. Эмэгтэй гишүүд илүү үг хэлж, асуулт асууж байсан.
Өчигдрийн чуулганы хурлаар өөр асуудлууд орох байсан. Гэхдээ байнгын хорооны ирцтэй холбоотойгоор гэр бүлийн тухай хуулийг өчигдөр хэлэлцсэн. Үүнтэй холбоотой ирц бүрдээгүй байх магадлалтай. 20 гаруй гишүүн гадаадад, 4-5 гишүүн орон нутгийн томилолттой байсан бол бусад гишүүд идэвхгүй оролцсон.
Гэр бүлийн тухай хууль зөвхөн эмэгтэй гишүүдэд л хамааралтай юм шиг ойлгож болохгүй. Зөвхөн эмэгтэй хүний ойлголт гэсэн хэвшмэл ойлголттой байж болохгүй.
Шууд дамжуулалт:
