

Эрдэс баялаг аж үйлдвэрийн яамнаас шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа гэх боловч оочир дараалал үүссээр байна. Мөн импортлог нар зориудаар хомсдол үүсгэж байж болзошгүй гэх иргэдийн хардлага ч гараад байгаа. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагаас тодрууллаа.
Тэрээр, Импортлогч компаниудын өмнө нь оруулж ирж байсан шатахууны хэмжээ өөрчлөгдөөгүй. Роснефть-ээс гадна жижиг компаниудаас орж ирдэг байсан шатахуунууд тасалдсанаар хомсдол үүсээд байгаа. Тиймээс Роснефть-ийн оруулж ирж буй шатахуун хангалттай сайн хүрэхгүй байна. ОХУ-ын дайн байлдааны нөхцөл байдал, тээвэр логистикийн асуудалтай холбоотой байх.
ОХУ манай улсын нефть импортын 90 гаруй хувийг хангаж байгаа. Гэхдээ бид хоёрдогч, гуравдагч гарцаа олж, боломжоо нэмэгдүүлэх хэрэгтэй.
Жишээлбэл, БНХАУ, БНСУ-аас шатахуун оруулж ирж болдог. Авто замын боомтуудаар замаар шатахуунаа оруулж ирэх хэрэгтэй. Бусад боломжуудаа эрэлхийлбэл шатахууны хангалт, нийлүүлэлтийн асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа.
Шууд дамжуулалт:
