Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
7 цагийн дараа
366
Б.Цогтгэрэл: Сар бүр төрийн санд орж байх мөнгөөр хэдэн хүүхдүүд наргиж байна

Чингис хаан баялгийн санг шүүмжилж Б.Цогтгэрэл цахим хуудастаа мэдээлэл оруулсан. Түүнээс тус асуудлынх нь талаар тодрууллаа.

Тэрээр, Шилэн данс дээр 2025 оны 6-р сар буюу хагас жилийн тайлангийн мэдээллийг нь харлаа. 3 сарын хугацаанд нийтдээ 2.4 тэрбум төгрөгийг Эрдэнэс Монгол компаниас оффисын зардал нэрээр авсан байна. Сар бүр 19 сая төгрөгийг Төв шуудангийн урд байдаг Эко пропертиз компанид өгч байна. 19 давхарт нь 1907 гэх өрөө байдаг. 11 сая төгрөгөөр тэр өрөөндөө засвар үйлчилгээ хийсэн байна. Анун тавилгын дэлгүүрээс 150 гаруй сая төгрөгөөр тавилга авсан. Цалингийн хувьд 1тэрбум 400 сая төгрөг тавьсан. 

3-р сард байгуулагдсан гэхээр хагас жилээр нь тооцвол цалингийн дундаж нь 9-10 сая төгрөгийн цалин авдаг 26 хүн байгаа. 

Энэ асуудлаар захирлаас нь мэдээлэл авах гэж үзсэн. Захирлаар нь УИХ-ын Д.Ганбат гишүүний эгчийнх нь хүүхэд байдаг юм байна. Тэр хүн нь цахим бүх хаягаа устгачихсан. Ажлынхаа сайтыг хийлгэх гээд хувь хүнд 15 сая төгрөг тушаасан боловч одоо хүртэл сайт нь ажиллахгүй байгаа. Сар бүр төрийн санд орж байх мөнгөөр л хэдэн хүүхдүүд наргиж байна. 

Шууд дамжуулалт: