Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
73
П.Ганзориг: Оюутолгойтой холбоотой тогтоолууд гарч байсан ч хэрэгжээгүй

“Оюутолгой” сонсголтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн П.Ганзориг мэдээлэл хийлээ. 

Тэрээр, Эргэлзээтэй, ойлгомжгүй мэдээллүүд олон байх шиг байна. Сүүлийн 16 жилийн хугацаан дахь Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.

Тухайлбал, Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-аас олон тогтоол гарч байсан. Анхнаасаа тохирч байсан гэрээний нөхцөл, Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх талаарх мэдээлэл тус тогтоолууд дээр байгаа. Гэвч бодит байдал дээрээ хэрэгжээгүй. 

2018 оны  Д.Тэрбишдагва  гишүүний ахалж байсан ажлын хэсэг маш сайн ажиллаж, Оюутолгойн гэрээтэй холбоотой Монголын эрх ашгийг хангах тухай 7 асуудлыг УИХ-аар оруулж батлуулсан ч 100 хувь хэрэгжсэн заалт ганц ч байхгүй. Үүний 4 заалт нь огт хэрэгжээгүй. Ийм асуудлууд байгаа учир тус асуудлын талаарх бодитой үнэн зөв мэдээллийг олон нийт авах нь зөв гэж үзэж байгаа. 

Шууд дамжуулалт: