Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.12.05 15:22
111
Өвөрмонголын олон улсын монгол эмнэлэг уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна

Өвөрмонголын олон улсын монгол эмнэлэг нь улсын зэрэглэлийн анхны уламжлалт , орчин үеийн дэвшилтэт мэргэжлийн эмчилгээ, судалгаа, сургалт, урьдчилан сэргийлэх, асрах, түргэн тусламж, эм найруулах зэргийг нэгтгэсэн А зэрэглэлийн гуравдугаар түвшний эмнэлэг юм.Монгол уламжлалт анагаах ухаан, Монгол эм бэлдмэлийн үйлдвэрлэл, түүний практик хэрэглээ, сургалт, судалгааны төв болсноор, Өвөр Монгол дахь Монгол анагаахын салбарын гол нэг төв юм гэж тодорхойлогддог.

Уг эмнэлэг нь крилл бичгээр өвчний түүхийг тэмдэглэх системийг анх нэвтрүүлжээ.

Улсын монгол эмнэлгийн мэргэжлийн сургалтын төв, улсын монгол эм найруулах тев, найман муж орны монгол эмнэлгийн эмчилгээ, судалгаа, сургалтын төв бөгөөд монгол эмнэлгийн олон улсын харилцааны тев, ӨвөрМонголын Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний дээд сургууль, монгол эмнэлгийн харъяат эмнэлэг, ӨвөрМонголын үндэстний Их Сургуулийн дадлагын газар аж.

Тус эмнэлгийн талбай нь 176.800 м.кв мянган м.кв, 1500 гаруй нээлттэй ортой. Мөн эмчилгээ, мэргэжил, эмийн найрлага, захиргаа зэрэг 91 салбар нэгжтэй. Эмнэлэг нь 2000 ажилтантай. Тус эмнэлэг нь ашиглалтад орсноос хойш нийт 210 мянга гаруй өвчитөнд үйлчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн 11 мянга гаруйд хүрчээ.

Эмнэлэг нь улсын зэрэглэлтэй монгол эмийн гол туршилтын тасаг байгуулж, монгол эмэнд хэрэглэгдэх ургамлын судлалын тасаг, молекулын хорт хавдар судлал болон эс биологийн судлалын тасаг, биологи химийн судлалын тасаг зэргийг нээжээ. Эм авах, цэвэрлэх, дүн шинжилгээ хийх зэрэг туршилтын төхөөрөмжийг хийж, туршилтын тасагт өндөр зэрэглэлийн судлаачидтай хамтран ажиллаж байна. Тус эмнэлэг нь бүх биеийн ясны нягтралын илрүүлэгч, хөхний булчирхайн маммограф дижитал аппарат, DR, автомат биохимийн дүн шинжилгээ, цус диализ систем зэрэг дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжтэй.