Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.12.07 12:08
100
Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн гүүр болсон чөлөөт бүс ирэх 2027 онд ашиглалтад орох төлөвтэй байна

Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн гүүр болсон чөлөөт бүс ирэх 2027 онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хамтын ажиллагаа, стратегийн ач холбогдлыг үргэлжлүүлэн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар Хятадын төлөөлөгчтэй 2025 оны есдүгээр сард уулзалт зохион байгуулсан.

Монгол-Хятадыг холбосон чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 1/3 хувьтай явагдаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгааг Хятадын талаас дурдлаа.

Тухайлбал, 2014 оны наймдугаар сард Ши Жиньпин Монгол Улсад айлчлахад талууд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтсоныг зарлаж байв. Харин 2015 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийхэд, талууд хамтын ажиллагааны 11 баримт бичиг байгуулж, "Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргаж байсан юм.

Тухайлбал, Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож улмаар хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн. 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа ээдрээтэй замыг туулсан ч тасралтгүй хөгжсөөр ирсэн юм. Хоёр талын улс төрийн харилцааны дэвшлийг даган Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой хөгжсөөр цоо шинэ түүхэн цаг үед орж байна.