Хэлэлцүүлгээр хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэсгийг хянан шийдвэрлэж буй байдлын талаар хэлэлцэхийн зэрэгцээ хүүхэд хохирсон хэрэгт хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга зүйг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн 2025 онд хийгдсэн "Албадан хөдөлмөрлүүлэх болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй нөхцөл байдал", "Хүн худалдаалахтай тэмцэх нөхцөл байдлын тайлан"-г танилцууллаа.