

Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр өглөө эхэллээ. Нийт 301 гэрчээр дуудсан. Сонсголын явцад Хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Оюутолгой компанийн анхны монгол захирал болсонд баяр хүргэе. Хянан шалгах түр хороо ажлаа эхлээд таван сар болж, бид 12 удаа хуралдсан. Түр хороо боловч байнгын хороо шиг долоо хоног бүр хуралдсан. 28 компанийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Зургаан удаа хурал дээр дуудаж, албан бичиг илгээсэн ч ирээгүй. Парламент дуудаж байхад ирэхгүй байна гэдэг өөрөө хууль бус зүйл. Парламенртийг үл хүндэтгэсэн шийдвэрийг яагаад гаргасан бэ. Бид Хянан шалгах түр хор 92467 хуудас нотлох баримт цуглуулсан ч 51 хувь нь байгууллагын нууц, төрийн нууц, маш нууц гэх тамгатай учраас сонсголд бид ашиглаж чадахгүй байна. Оюутолгой болон Онтре компаниас ирсэн баримт бүр нууцын тамгатай байснаас өнөөдөр ашиглах боломжгүй байна.
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:Компани дотроо зөвлөлдөөд хамт олноороо багийн шийд гарган хянан шалгах хорооны хуралд оролцоогүй

Компани дотроо зөвлөлдөөд хамт олноороо багийн шийд гаргасан. Албан бичгээр тухайн үед оролцох боломжгүй гэх хариугаа хэлж байсан байх. Гурван шалтгаанаар оролцох боломжгүй байсан.
Яагаад нууцын тамгатай байгаа вэ гэхээр компанийн дотоод баримт бичиг байгаа. Компани бүрт олон нийтэд нээлттэй мэдээлэл, дотоодын журмаар олон нийтэд шаардлагаагүй мэдээлэл гэж байдаг. Нууц гэхээс илүү олон нийтэд гаргаад байдаггүй мэдээллээ нэрлэж байгаа. Түр хороонд өгсөн 30 мянган бичгийг бүх газарт мөн өгсөн.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Хянан шалгах түр хорооны ажилд хэлэлцээрийн асуудал ордоггүй. Өнгөрсөн цаг хугацаанд гарсан шийд дээр бид хянан шалгах ажил хийж байгаагаас ирээдүйд бид хянан шалгах ажил хийхгүй. “Оюутолгой” компани УИХ-аас томилсон Хянан шалгах түр хороо, парламентыг үл хүндэтгэж байна гэж үзсэнээс зургаан удаагийн түр хорооны хуралдаа дуудсан. Хуралд “Оюутолгой” компанийг сонсохгүйгээр бид хагас еэвэнэтй л бид үлдээд байсан. “Оюутолгой” парламентийг үл хүндэтгэж байгаа нь дараагийн 30 жилд хамтарч ажиллах ажилд ус асгаад байна. Компанийн дотоод журмын дагуу 35 мянган хуудсыг нэг бүрчлэн нууцлах шаардлага байсан уу гэдэг хариултгүй үлдлээ.
