m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.12.08 13:00
264
Шинжээч: Баян хүдрийг 30 жил олборлосны дараа ядуу хүдэр үлдэх үед  эдийн засаг даахаа болино

Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн С.Зулпхар: Нээлттэй сонсгол болж байгаа хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт бид гадны хөрөнгө оруулагчдад ямагт хүндэтгэлтэй хандаж, мэдээлэл сонсч байна. Хоёрдугаарт төсөл харилцан ашигтай эрх тэгш байх зарчим алдагдсантай холбоотой асуудалтай холбоотой. Төслийн үр өгөөжийг бид 53 хувь гэж бодож байсан ч бидний гар дээр байгаа танилцуулгаас 27 хувьтай байгааг бид гарцаагүй асуух, цаашид төслийн хүрээнд харилцан тохиролцсон тэр хүрээнд явж байгааг хэлье. Шинжээчээс асуухад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах үед ТЭЗҮ байгаагүй гэж байна. Энэ яагаад ТЭЗҮ-гүй батлагдсаныг судалсан уу? С.Мөнхсүх захирлаас мөн асуумаар байна. ТЭЗҮ батлагдаагүйгээс болоод хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн байна. Үүнд ямар тайлбар хийх вэ? Рио Тинто төслийн гол ороцогч нь байгаа. Рио тинто групп бусад улсад хэрэгжүүлж байгаа төслүүдээ ТЭЗҮ-гүй шууд эхлүүлдэг практик бий юу. Урьдчилсан байдлаар олборлох болон хаягдах нөөцийн шинжилгээнээс сорчлон олборлож байгаа нь тогтоогдож байна гэж байна. Үүнээс болж монголын талд гарах алдагдал, эрсдлийг хэрхэн харж байна вэ?

Шинжээч: Тухайн үед ТЭЗҮ бэлэн байгаагүй юм болов уу. Шулуухан хэлэхэд гадаад компани ТЭЗҮ боловсруулаад, түүнийг нь монгол компани орчуулж Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлдэг. Энэ нь  2009 онд гэрээ хийгдэх үед амжаагүй. Хууль журмаараа явсан бол ТЭЗҮ гарсны дараа гэрээ хэлэлцээр хийх байсан. Сорчлон олборлохын тухайд баян хүдрийг 30 жил олборлоод ядуу хүдэр үлдэхэд  эдийн засаг даахаа болино. Учир нь олборлоход адилхан зардал гардаг ч ядуу хүдрийн агууламж бага учраас ашиггүй. Бид баахан л ядуу хүдэртэй үлдэнэ. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд олон оронд ядуу хүдэртэй үлдэх тохиолдол гарч байсан. 

"Оюутолгой" ХХК гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: ТЭЗҮ батлагдаагүй ч жил болгон уулын ажлын төлөвлөгөө, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажил хойшилсон зүйл байхгүй. ТЭЗҮ батлагдаагүйгээс үл ойлголцол, эргэлзээ нэмэгдсэн болов уу. Рио тинтод ТЭЗҮ -тэй холбоотой ямар жишээ байгаа вэ гэлээ. Миний өмнө нь ажиллаж байсан бусад оронд ТЭЗҮ манай орон шиг хэрэгждэггүй. Бусад орны байгаль орчны яам нь аюулгүй ажлын нөлөө, байгаль орчны нөлөө, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулдаг. 

Жинжээч: ТЭЗҮ-г захиалагч өгөөд, шинжээч томилж, журмын дагуу бүх юмаа үзээд дүгнэлтээ өгөөд хэлэлцдэг. 2024 онд шинжээчдийн дүгнэлтийг засаагүй байхад нь эргээд хэлэлцсэн нь том боломж.  ТЭЗҮ-гүй уурхай эрхэлнэ гэж байхгүй. ТЭЗҮ төлөвлөлтөө явуулдаг гол баримт бичиг нь. ТЭЗҮ-гүй уул уурхай эрхэлнэ гэдэг боломжгүй зүйл. Зураг төсөлгүй уурхай хэзээ ч явж болохгүй. 

УИХ-ын гишүүн С.Зулпхар: Олон улсад ТЭЗҮ байдаггүй Монголд л байдаг гэдэг тодорхой хариулт өглөө. Гэтэл мэргэжлийн байгууллага ТЭЗҮ-д суурилж уулын ажил, олборлолт явуулах хэрэгтэй гэлээ. Олон улсад уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл тогтвортой байдлаар хийгддэг. Бид шинжээчийн олборлох болон хаягдах нөөцөөс харвал бид талаас илүү хувийг хаях байдал үүссэн байна. Энэ нь олон улсын зарчмаас гажаад байна. Үүний ард манай талд ихээхэн алдагдал үүсч болзошгүй байна. ОТ цаашид үүн дээр ямар стратеги барих вэ. Олборлох болон нөөцийн шинжилгээ бүрэн хийгээд үр өгөөжийг нэмэх бодлого барьж байна уу сорчлон ашиглах бодлого барьж байна уу?

"Оюутолгой" ХХК  н.Отгонбаяр: ОТ уурхай сорчлон олборлох ангилалд орохгүй. Стратеги дарааллын дагуу явж байгаа. Хайгуулын ажил одоо ч үргэлжилж явж байгаа. Дор хаяж 100 жил үргэлжлэх төсөл. Өмнөд Оюу, Хюго норт, Хирүга гэх дарааллаар явна.