
УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Өршөөлийн тухай хууль орж ирвэл дэмжихгүй. Шударгаар татвараа төлөөд явж байгаа ААН-дээ тэгвэл ямар урамшуулал олгох юм. Ямар нэг байдлаар заль хэрэглээд татвараас бултсан хүмүүсээ өршөөх зүйл байж болохгүй. Шударгаар хэдэн саяар нь улсдаа татвараа төлдөг хүмүүсээ тэгвэл бид яах юм. Улс төрийн аргаар өршөөл үзүүлдэгт ААН-үүд татварын өршөөлд амтшаад, татвараа төлөхөө байвал, улсын төсөв бүрдэхээ байвал яах юм. Дэмжлээ гэхэд шударга татвар төлөгчдөө яаж урамшуулах юм. Бид ТОП-100 ААН гэж цом өгөхөөс өөр урамшуулал байхгүй. Иймээс шударга татвар төлөгчдөө урамшуулдаг системийг төр гаргаж ирэх ёстой" гэлээ.
