m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2025.12.08 13:41
401
Ж.Чинбүрэн: Ирэх онд 500 мянган хүн тун ханиадны вакцин захиалахаар төлөвлөж байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс сурагчдын хичээлийг цахим болгосноор өвчлөл буурсан эсэх талаар тодрууллаа. тэрээр "Өнгөрсөн долоо хоногт бага ангийн сурагчид цахимаар орсонтой холбоотой амбулаторийн үзлэгээр томуу томуу төст  өвчний шалтгаантай ирж байгаа хүүхдийн өвчлөл буурсан. Монгол Улсын хэмжээнд 6500 ор байдаг бол тэдгээрийн дүүргэлт 80 хувьтай, тэр дотроо 70 орчим хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байлаа. Эрчимт эмчилгээний тасагт буюу хүнд хүүхдүүдийн тоо буурахгүй , нэмэгдсэн нь өмнө нь өвдөөд хүндэрч байгаа хүүхдүүдтэй холбоотой. 

Эрдэмтдийн хийсэн таамгаар 51 дэх долоо хоног буюу энэ сарын 17-21-ний хооронд томуугийн дэгдэлт оргил үедээ хүрнэ гэх болгоомжлол бий. Иймээс бид үүнд орны хүртээмжээ бэлдэж байна. Өнгөрсөн хугацаанд ханиадны эсрэг дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн 99 хувийг хамруулсан сайн дүнтэй байна. Гэвч зургаан сартайгаас зургаан  настнуудын 45 хувь л дархлаажуулалтад хамрагдсан байна. Иймээс бүлгийн хурал дээр гишүүд вакцинд  итгэх иргэдийн итгэл нэмэгдсэнтэй холбоотой тоог нэмэх, бага насны хүүхдийн дархлаажуулалтыг 45 хувь биш илүү өндөр хувьтай томуугийн дархлаажуулалтад хамрагдуул. 500 мянган хүн тун вакцин болго гэлээ. Одоогийн байдлаар 300 мянган хүнд ханиадны эсрэг вакцин хийгээд байна. Иймээс ирэх онд 500 мянган хүн тун вакцин захиалахаар төлөвлөж байна.  Лавлагаа шатлалтын лабораторийг засч, сайжруулж байгаа. Ирэх оны эхний улиралд ашиглалтад орохоор улсад зарагдаж байгаа эмний чанарыг судалж, чанар хангаж байгаа эсэхийг нотлох боломж олдоно. Энэ удаагийн дэгдэж буй вирус өндөр халууруулдаг эмэнд дарагдахгүй байгаа нь эмтэй ч холбоотой юм биш. Дэлхий даяар яг ижил өвчлөл бүртгэгдэж, гарч байгаа" гэлээ.