m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.08 14:36
272
Ч.Хүрэлбаатар: Зээлийн хүүг буулгахад хөрөнгө оруулагч тал санал, санаачилга гаргах байх

МАН-ын даргын зөвлөх Ч.Хүрэлбаатар Оюутолгой сонсголын гэрчээр оролцлоо. Тэрээр  "2007 онд хөрөнгө оруулалтын гэрээ өргөн барьсан ч тухайн үеийн сөрөг хүчлийн эсэргүүцлийн улмаас хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаагүй. Тэр үед 34 хувь Монголын тал шилжүүлж авна. Зэс хайлуулах үйлдвэрийг нутаг дэвсгэрт барьж байгуулна. Ингэхдээ таван жилийн дотор барихаар төлөвлөсөн  байсан. Эрчим хүчээ 100 хувь Монгол Улсаас авна гэсэн заалттай. Политехникийн дээд сургуулийг олон улсын сургууль болгоно гэх нөхцөлтэй хэлэлцээр байсан ч 2008 оны сонгуулийн өмнө сөрөг хүчин идэвхтэй эсэргүүцсэнээр энэ гэрээ яваагүй. дараа нь С.Баярын үед хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн. 1930 онд их том хямрал болсон. Үүний дараа 2009 онд дэлхий даяар эдийн засаг хямралтай байсан. Энэ үед хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцээр хийж УИХ баталсан. Тэр үед зэсийн үнэ 3000 ам.доллараас доош унасан, дэлхийн эдийн засаг хасахтай байсан үед хийгдэж байсан. Аливаа гэрээ хэлцэл тухайн үеийн нөхцөл байдалд хийгддэг онцлогтой байдаг. Өнөөдрийн сонсгол эерэг байгаасай. Манайд гурав дагч хөршийн хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Алдаагаа засаад явъя. Хөрөнгө оруулагчдаа үргээгээд явж болохгүй.   М.Энхболдын ЗГ хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж байхад зээлийн хүү ач холбогдолтой байгаагүй. Тэр үед дэлхий дахинд мөнгө төгрөг бага байсан. Дараа нь 2009 онд хийсэн хэлэлцээр нь дэлхийн эдийн засгийн өсөлт өөрөө хасах 1,3 хувийн хямралтай, банкууд хамгийн их дампуурч хүнд цохилт авсан үе таарсан юм.

2008, 2009 оны хямралын үеэр хийсэн гэрээнүүдэд хэлэлцээр хийх нь л чухал байсан. Одоо бол зээлийн хүүг буулгах тааламжтай нөхцөл үүссэн. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн эдийн засагт тодорхой бус, ойлгомжгүй бус байдал үүссэн. Нөгөө талаас эрхбиш зээлийн хүүнд санал санаачилга гаргах байх. Би гурван удаа дуудагдсан. Дуудагдсан болгон дээр нь оролцсон" гэлээ.