Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.08 16:43
309
С.Баярцогт: Нээлттэй ярих юм ч байгаа ярихгүй юм ч байна

Оюутолгойн сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр Сангийн сайд асан С.Баярцогтоос Оюутолгойн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Оюутолгойн асуудлыг нээлттэй, ард түмнийхээ өмнө хэлэлцэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ цаг хугацааг нь бид тооцох ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчтайгаа тодорхой хоёр асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Тэгэхээр энэ асуудалд тус болох нь уу ус болох нь уу гэдгийг бид тооцох ёстой. 

Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээтэй холбоотой, гэрээний хэрэгжилттэй холбоотой, олон ЗГ дамжиж хэрэгжиж байгаа энэ бүх зүйлүүд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тийм учраас нээлттэй ярих юм ч байгаа ярихгүй ч юм байна. 

Яагаад гэхээр энэ төсөл өөрөө ганцхан төсөл гэдэг утгаараа биш Монгол Улсад гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын дуудлага болж байгаа. Энэ хөрөнгө оруулалт 100 гаруй жил үргэлжлэх том төсөл учраас бид бүгдийг нь хуулийн дагуу зөв зүйтэй хийх ёстой. 

Монгол Улсын их хурал энэ асуудлыг дөрвөн удаа авч хэлэлцсэн. Дөрвөн удаа тогтоол гаргасан. Одоо тав дахь нь хянан шалгах түр хороо байгуулаад явж байна. Хянан шалгах түр хорооны хэлэлцэх асуудал нь хоёрхон асуудал байгаа хэдий ч үр дүнгээр нь аваад үзвэл хаалттай ярилцах зүйл маш их байгаа.

Тийм учраас хаалттайгаар энэ асуудлыг ярилцах шаардлага байгаад байгаа. Тийм учраас их зүйлийг бид нээлттэй ярьж чадахгүй байна. 

Шууд дамжуулалт: