m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.08 17:13
367
Д.Зоригт: "Онтре"-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь тусдаа асуудал

Оюутолгойн гэрээг үзэглэж байсан сайд нарын нэг болох тухайн үеийн Эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт Оюутолгойн нээлттэй сонсголд гэрчээр оролцож буй. Тэрээр  Оюутолгой төсөл ашигтай байсан уу, ашиггүй байсан уу гээд одоо хүмүүс яриад байгаа юм. Эдийн засгийн үр өгөөж огт өгөхгүй байгаа юм шиг яриад байгаа нь худлаа. Тухайн үед 2009 онд гэрээнд гарын үсэг зурагдаад 2012 оны эцэс гэхэд  айл өрхүүдэд очих мөнгөн орлого хоёр дахин ихэссэн. Өнөөдөр айл өрхийн мөнгөн орлого 770 орчим ам.доллар байгаа. Гэтэл 13 жилийн өмнө өрхийн мөнгөн орлого 600 гаруй ам.доллар байсан. Миний хувьд тухайн үед томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар айл өрхийн орлого өсдөг юм байна гэж бодсон. Үүнээс гадна сая төгрөгийг ахмадууд бэлнээр авсан. Оюутнууд хоёр жил дарааллан сургалтын төлбөрөө улсаар төлүүлсэн. ЭМД, НД-ийг "Хүний хөгжлийн сан"-гаар дамжуулж төлөлт хийсэн. Тухайн үед энэ мөнгийг "Оюутолгой" төсөл эхэлсэнтэй холбоотой урьдчилгаа мөнгөөр хийсэн. Иймээс гадаад дотоодын том , жижиг хөрөнгө оруулагчдыг үргээхээсээ илүү эд нартаа монголд зохих нөхцөл байдлыг үүсгэж байгаад хамтарч ажиллаж байвал хөгжинө.  

-Онтрегийн асуудал анх гэрээ байгуулах үед гэрээнд багтсан юм уу?

-Хөрөнгө оруулагчдын гэрээг лиценз эзэмшигчтэй байгуулна. Онтре гэдэг компанитай 34 хувийн хувьцааг нь авах асуудал нээлттэй. Хуулиар хийгдэх ёстой. Тухайн үед лиценз бол нөөц баталж байгаа. ОТ ордын нөөц батлагдахдаа нэг ордыг хувааж, сорчилж ашиглаж болохгүй. Энэ нөхцлийг харгалзаж тухайн үед нөөц батлагдаж , ТЭЗҮ батлагдаж байсан. Онтретэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь тусдаа асуудал. Өнөөдрийн байгуулсан гэрээн дунд "Онтре" байхгүй. 

-2019 онд байгалийн баялгийн ашгийг хүртэнэ гэсэн ч одоог хүртэл хүртээгүй байна?

-Монгол Улсын өр гэхээр иргэд зөв ойлгох хэрэгтэй. Монгол Улсын өр гэхээр ЗГ-ын өр гэж буй. Бусад хуулийн этгээдийн өр гэж бий шүү дээ. ЗГ-ын өр дотор ямар нэг байдлаар Рио тинто"-д төлөх өр байхгүй. Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнийн ЗГ-ын үед энэ өрийг шийдсэн. Өнөөдөр ОТ байна уу Рио Тинто компанид монголын ЗГ, ард түмэн өр зээл төлөх юм байхгүй. Үүнийг бүгд ойлгож авах хэрэгтэй.  "Оюутолгой" ХХК ба "Рио тинто"-той байгуулсан хэлэлцээрийн асуудлуудад өр зээл төлөх асуудал байгаа. 2019 онд ашиглалтад ороод анхны ногдол ашгаа авна гэж ярьж байсан үе. 5,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд гүний уурхай ашиглалтад орох байсан ч ашиглалтад орох хугацаа хойшилсон. Энэ бүх асуудлыг хөрөнгө оруулалтын нийт хэмжээтэй холбож үзэх хэрэгтэй" гэлээ.