m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.08 18:30
508
Н.Энхбаяр: Оюутолгой дээр алдаа хийснээ бүгд зөвшөөрч, 34 хувь биш бүтээгдэхүүн хуваах гэрээ болгон засаарай гэж зөвлөе

Оюутолгойн сонсгол үргэлжилж байна. 

Сангийн сайд асан С.Баярцогт: Үе үеийн Засгийн газар өнгөрсөн үеийн буруу гээд суух биш гэрээг шинэчилж сайжруулахад анхаарах хэрэгтэй.   2009 онд энэ гэрээг байгуулж 2011 онд сайжруулж 2015 онд муужруулсан 2019 онд сайжруулсан. Би энэ түр хороогоор сайжрах байх гэж бодож байна. Дотроосоо дандаа буруутан хайж хүний идэш болж байна. Би энд олон зүйл ярьж болохгүй байна. Учир нь үндэсний аюулгүй б айдалтай холбоотой. Та нар хаалттай хурал хийвэл би хаанаас ямар шахалт дарамт ирсэн талаар ярина. Өмнөх хоёр гэрээ яагаад унасныг бид ярих ёстой. 2007оны гэрээ яагаад унасан юм. Яагаад бид цаг алдаад байсан юм. Онтрегийн асуудал яагаад хөрөнгө оруулалтын үеэр яригдахгүй вэ гэхээр хайгуулын лиценгцзтэй байсан. Хөрөнгө оруулаагүй байсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд заагдсан хэдхэн заалтад ОТ тэрний цаадах хөрөнгө оруулагчид таатай боломж олгох үүднээс та хоёрын хооронд хийсэн гэрээг МУЗГ ойлголоо хүлээн авлаа гэсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Онтрегийн лицензийг шинэ Үндсэн хуулиар ярихаас өөр ямар ч арга байхгүй. Өнөөдөр хөрөнгө оруулагч 13 тэрбум нь Риогийн зээл. Энэ нь хөрөнгө оруулалт юм уу зээл юм уу. Үүнийг бид өнөөдөр шийдэж байж цаашид явах хэрэгтэй. Өнөөдөр эд нар Эрдэнэтээс бага татвар төлсөн хэрнээ Монголын эдийн засагт том хөрөнгө оруулсан гэж ярьж байна. Онтре дээр энэ бүхнийг зогсоож, хуулийн дагуу шинээр гэрээ байгуулах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Нэгийг нь огцруулаад нөгөөгөөр нь гэрээ байгуулж авсан. Энэ юмаа бид ойлголцож, зогсоох ёстой. Онтре гоулд ямар ч байсан хэлэх үггүй болох байх. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Өнөөдөр энэ том байгалийн баялаг, энэ том төслийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд монголын ард түмэн цаашид хэзээ ногдол ашиг авах нь мэдэгдэхгүй нөхцөлд бид хуралдаж байна. Энд ном үзүүлж загнаад байх нь утгагүй байх аа С.Баярцогт сайд аа. Онтре 20 хувь, Рио тинто 80 хувийн хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Бид 20 хувийн 34 хувийг эзэмших гээд байгаа юм уу. 100 хувьчилвал зургаан хувь нь л болж байна.  Энэ бол шилдэг луйвар шүү. Оюутолгойн том төслөө дагуулаад бид "Онтре"-гоо өгөх гэж байгаа юм уу. "Онтре" ийм том төсөл хэрэгжүүлж чадах том компани юм уу.  

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: АБЗ дээр Онтре гийн асуудал яригдаагүй, УИХ дээр яригдсан байхыг үгүйсгэхгүй. АБЗ дээр бид нухацтай авч хэлэлцээд, хэд хэд буцааж байсан. С.Баяр сайдын үед нухацтэй зөвлөмж гаргасан. Ерөнхийлөгч нь толгойлдог, ерөнхий сайд, УИХ-ын дарга нь гишүүнээр байдаг зөвлөлийн зөвлөмж хуулиас илүү хүчтэй бодлогын баримт бичиг байдаг. Бид алдчихаж. "Рио тинто"-г шүүмжлэх хэрэг байхгүй. Ядуу буурай газар очиж гэрээ тулгадаг туршлагатай компани байхгүй юу. Бид тэр гэрээг эсэргүүцэх дархлаа сул байж. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд би ялагдаж Ц.Элбэгдорж ялсантай нь ОТ гэрээ шууд холбоотой. Би хэрэв 2009 онд ерөнхийлөгч байсан бол ийм муу гэрээ байгуулахгүй байх байлаа. Яръя гэвэл нууц юм ярьж болно. Сонгууль луйвар, хээл хахууль , "Рио тинто" мөн чанар гээд ярьвал маш их юм ярьж болно. Алдаа хийснээ бүгд зөвшөөрмөөр байна. Одоо харин засъя. Одоо 34 хувь биш бүтээгдэхүүн хуваах гэрээ чухал. Иймээс бүтээгдэхүүн хуваах гэрээ болгон засаарай гэж зөвлөж байна. Дахин ОТ гэрээтэй адил "Онтре"-тэй дахин хөрөнгө оруулалтын гэрээ хийх гэж байгаа бол битгий ийм алдаа гаргаарай гэж зөвлөе.