m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.08 19:11
336
Ц.Даваасүрэн: Эцсийн дүнд ийм том ордоос бид зээл төлөөд л дуусах гэж байна

Оюутолгойн нээлттэй сонсгол үргэлжилж байна. Бид УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс байр суурийг нь тодрууллаа. Тэрээр  "Сонсгол ач холбогдолтой болж байна. Залуу үед зөв мэдээлэл очих ёстой. Гэрээ байгуулагдах үед хэсэг гишүүн 34 хувийг  эсэргүүцэж байсан. Гэтэл одоо биднийг 34 хувийг санаачилсан мэтээр орж ирж байна. Тухайн үед бид хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөний дараа 50 хувийг ашиг авах 57-р тогтоол гаргаж байсан. Тэр тогтоолыг бид дэмжинэ. Тэр тогтоол дээр бидний гарын үсэг зурсныг харуулаад 34 хувь дэмжсэн гэх худлаа ухуулга явуулж эхэлж байна. Нүглээ цайруулахын тулд бусдыг гүтгэж эхэлж байна. Энэ орд тухайн үеийн ТЭЗҮ-гээр авч үзвэл 400 гаруй тэрбум ам.долларын орд байгаа юм. 2021 оны байдлаар "Рио тинто" 10,1 тэрбум ам.долларын ашиг хүртсэн. Монголын тал 1,3 тэрбум ам.долларын ашиг хүртсэн. Төслийн эцэст магадгүй манай авах ашиг 10 тэрбум ам.доллар л болох байх. Гэтэл 400 тэрбум ам.долларын 10 хувь гэдэг 2,5 хан хувь шүү дээ. Эцсийн дүнд ийм том ордоос бид зээл төлөөд л дуусах гэж байна. Энэ чинь хөрөнгө оруулна гэсэн. Одоо 5,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэсэн нь 21 тэрбум болсон. Монголын гадаад өрийн 50 хувийг эзэлж байна. Нийт баялгийнхаа 2,5 хувийг л монголчууд авч үлдэхээр байна гээд боддоо. Иймээс үүнийн нэн даруй засах хэрэгтэй. Учир нь 2025-2032 онд хамгийн өрөм хэсгийн олборлолт хийнэ. Онтре гоулдын ашиглалт эхэлнэ. "Онтре гоулд"-той шинэ гэрээ байгуулах ёстой. Учир нь "Онтре"- гийн талбай өмнөх хөрөнгө оруулалтын гэрээнд хамаараахгүй. 

Тавхан хувийн татвар буюу нөөцийн татвар төлдөг нь жилдээ 100-150 сая  ам.доллар болдог. 150 сая ам.доллар төлөөд өөрсдөө тэрбум тэрбумаар нь авч байна.