Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.12.08 21:23
475
Н.Энхбаяр: Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр сонгогдоод ийм муухай гэрээ хийсэн

Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас Оюутолгойн хянан шалгах түр хорооноос хийж буй сонсголын үр дүнгийн талаар тодрууллаа. Тэрээр "Санаачилж хийсэн хүмүүс олон материал судалсан байна. Хуралд оролцож буй асуудал хүн бүрт таалагдах албагүй. Зарим нь асуултаас бултаж байна. Энэ бүгдийг шууд дамжуулалт үзсэн хүмүүс өөрсдийнхөөрөө ойлгож байгаа байх. Оюутолгойн асуудал заавал үр ашигтай өгөөжтэй төсөл болох ёстой. Энэ алдааг засахын төлөө явна гэж бодож байгаа. 

Цаг хугацаа бүх юмны зөв буруу байсныг тодруулж өгдөг. 16 жил боллоо. ОТ монголд ашигтай болж чадаагүйг бүх шатандаа ойлголоо. Онтрэ компанийн лицензтэй холбоотой нээлттэй сонсгол хийж байна.

Анхнаасаа тогтвортой байдлын гэрээ нэртэйгээр тусгай горим үүсгэсэн. Татварын хувьд гадаадын хөрөнгө оруулалт татах нэртэйгээр чөлөөлөх, эсвэл маш бага татвар төлж байна. 

Мөн 34 хувь эзэмшинэ гэдгийг далимдуулж үүнд ногдох өр үүсгэсэн. Зах зээлд байдаг суурь хүү дээр нэмэх нь 6.5 хувийн хүүтэй буюу нийт 11.5 хувийн хүүтэй зээлийг 34 хувь  эзэмшсэний төлөө шийтгэл мэт ногдуулж, олон тэрбум долларын өртэй боллоо. Өөрийн баялгийг гадаадын компанитай хамтарч эзэмшиж байгаа ч өрөнд ороод, зээлийн хүү зээл нь нэмэгдээд байдаг. Ашиг байдаггүй. Ашиг нь хэзээ вэ гэхээр 2039 оноос хойш байх гэх хачин хариулж өгдөг. Энэ төсөл ашиггүй бол луйвар, молиго болж байгааг яаралтай засах хэрэгтэй. Би ҮАБЗ-д байхдаа энэ гэрээ буруу байна гэж хэлж байсан. Гэвч намайг Ц.Элбэгдоржтой хуйвалдан буулгаж аваад, Ц.Элбэгдорж тухайн ондоо яаралтай батлах гэж оролдсон. Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болж гарч ирээд ийм муухай гэрээ хийсэн. Сонгууль гэдэг маш чухал юм байна. Үүнээс болж ард түмэн, улс орон эдийн засгаараа бүхэлдээ хохирдог юм байна.  

Дэлхийн том төсөл хэрэгжүүлэхэд ямар гэрээ хийдгийг судалж үзэхэд хөрөнгө оруулалтын гэрээ хийх нь ашиггүй юм байна. Учир нь ийм том төсөл жижиг буурай оронд  хувь нийлүүлэх гэрээ хэрэгжүүлээд ашгийн төлөө тухайн орны эрх ашгийг орхигдуулдаг юм байна.  

Хөрөнгө оруулалтын биш бүтээгдэхүүн хуваах гэрээ илүү ашигтай. Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь бүх хөрөнгө оруулалтыг гадаад компани даана. Бэлэн гарч байгаа бүтээгдэхүүн борлуулснаас ашиг авдаг, уян хатан нэмж хасч тооцдог гэрээ нь хамгийн оновчтой юм байна. Өнөөдөр бид хэдэн тонн баяжмал зарж байгаа нь тодорхойгүй байна. учир нь зарсан доллар манайд орж ирэхгүй байгаа учраас. Монголд доллар орж ирэхгүй байна. Энэ мэтээр ОТ төсөл сайн гэрээ байсан бол доллар монголд орж ирээд, төгрөгийн ханш унахгүй байх байлаа.Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй байвал бид хэдэн тонн зэс зарж байгааг мэднэ. Хэдэн доллар олж байгааг ч мэднэ.