Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
283
Ц.Сандаг-Очир: Төсвийн орлого 2-3 их наяд төгрөгөөр дутаж байгаа

ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Төсвийн байнгын хорооны дарга шинээр сонгогдож байгаа. Төсөв их хүнд байгаа, төсвийн орлого 2-3 их наяд төгрөгөөр дутаж байгаа. Нүүрсний үнэ унаж, экспорт төлөвлөсөн хэмжээнд гарч чадахгүй байна. Үүнээс үүдэлтэйгээр төсвийн орлого тасарч байгаа. Энэ асуудлаар байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралд Сангийн сайдын мэдэгдлийг сонсох шаардлагатай байна. 

Орон нутгаас төрийн байгууллагуудын дарга нар маш их утсаар залгаж байна. Энэ асуудал зөвхөн өнөөдөр үүсээгүй. 

10 сар хойш төрийн байгууллагуудын удирдлагууд цалингаас өөр гүйлгээ огт хийхгүй байгаа.

Төсөв нь байхгүй юм уу гэхээр гүйлгээ хийх зардал нь байгаа гээд байгаа. Гэхдээ гүйлгээ хийх эрхийг нь хаачихсан. 

Саяхан сургуулийн захирлууд олон асуудлын талаар ярьсан. Зөвхөн үндсэн цалингаа л арай гэж олгоод нэмэгдлээ олгож чадаагүй, төсөв хүрэлцэхгүй байна гэх асуудлыг ярьсан. 

Энэ онд хөрөнгө оруулалтын ажил хийсэн гүйцэтгэгч компаниуд Сангийн яамнаас гүйцэтгэлээ авч чадахгүй байгаа. Тэнд бөөн оочир, дугаар үүссэн байна. Төрийн байгууллагын ажилчид ч цалин мөнгөө гүйцэд тавьж чадахгүй байна.

Төрийн байгууллагуудад ийм ийм нэмэгдлүүдийг өгч болохгүй гээд мэдэгдэл гаргасан байсан. Энэ бол төсвийн хүрэлцээ, хангамж ямар байгааг харуулж байгаа баримт юм. 

Шууд дамжуулалт: