

УИХ-ын гишүүн П.Ганзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Онтрэ-ийн хоёр лицензийн асуудал анхаарал татаж, маргаан дагуулаад байгаа. Энэ хоёр лицензийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамаатай, үргэлжлүүлээд гэрээнийхээ дагуу аваад явна гэдгээ илэрхийлж байсан. Харин өчигдрийн нотлох баримт, шинжээч нарын гаргасан дүгнэлтээр огт хамаагүй үүн дээр тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад, тусдаа тохироод явах ёстой төсөл гэдэг нь тодорхой болсон.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж байх үед Онтрэ-ийн талаас ямар албан ёсны төлөөлөл оролцоогүй. Хоёрт, гэрээний тал болж гарын үсэг зураагүй. Гуравт, Онтрэ-гийн лицензийн хоёр дугаарууд огт байхгүй.
Өчигдрийн сонсгол дээр Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан хүмүүс ирсэн. Тухайн үед ажлын хэсэгт нь ажиллаж байсан хүмүүс өөрсдөө тодорхой мэдээллээ өгсөн.
Онтрэ ХХК-ийн гэрээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй огт хамаагүй. Үүнтэй цаашдаа маргаад байх шалтгаан байхгүй.
Шууд дамжуулалт:
