

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Гэрээ нууц хэвээрээ байгаа. Ард түмний мэдэх эрхийг олгохын тулд нууцаас гаргах асуудлыг тавина. Одоогийн байдлаар Эрдэнэс тавантолгойд албан хүсэлт явуулаад, хариу нь ирээгүй байгаа. Бүх гэрээтэй уншиж танилцана. Ялангуяа хурлын тэмдэглэлүүдийг, хэлэлцээнүүдийн үр дүнг уншиж танилцана. Үүнийг зөвхөн УИХ-ын гишүүд хийхгүй.
Хяналт шалгалтын тухай хуулиараа шинжээчид, хянан шалгагч нарыг томилно. Тухайн хянан шалгагч нар гэрээний үнэ зэргүүдтэй маш нарийн танилцаж, тооцоолол дээр нь сууж, манай улсын эрх ашигт нийцэж байна эсвэл нийцэхгүй байна гэх дүгнэлтүүдийг гаргана.
Гэхдээ нөхцөлүүдийг маш сайн судлах хэрэгтэй. Өмнө нь яригдаж байсан асуудлууд яагаад өөр болов гэдгийг судлах нь хамгийн гол зорилго болоод байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны 2-р сард Эрдэнэс тавантолгой компанийн БЭТ Ж.Ганбатаас тухайн үеийн ЗГХЭГ руу Харбины гэрээ хэлэлцээртэй холбоотой хэлэлцээний тайланг явуулсан байгаа. 7 удаагийн хэлэлцээний үр дүнд дараах асуудлыг тохиров гэсэн утгатай. Үүн дээр БНХАУ-ын тал нүүрсийг биржийн үнээр худалдан авахыг зөвшөөрөв гэсэн зүйл тусгагдсан гэж яригдаж байгаа. Урт хугацааны гэрээ учир худалдан авагч талдаа ч гэсэн ашигтай байх ёстой. Айлын тал ч гэсэн үүн дээр 5 хувийн хөнгөлөлт үзүүлэх санал тавьсан.
Гэтэл тус гэрээ хэлцэл жилийн дараа өөр нөхцөлөөр хийгдсэн. Тогтвортой үнэтэй болоод тэр нь одоогийн байдлаар 50-60 доллароор тавигдсан гэж яригдаж байгаа. Яагаад, аль шатандаа тохирсон байсан нөхцөл өөрчлөгдөв гэдгийг судлах асуудал байгаа.
Шууд дамжуулалт:
