Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
255
Л.Соронзонболд: Тэтгэврийн зээл авснаар өрийн дарамт л нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн Л.Соронзонболдоос ахмадын тэтгэвэртэй холбоотой асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Тэтгэвэр авагчдын нөхцөл байдал харилцан адилгүй байгаа. Жишээлбэл, тэтгэвэр авдаг ч хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг хүн байна. Ганцаараа амьдраад тэтгэврээ авдаг хүн байж болно.  Арилжааны банкнууд тухайн хүнийхээ нөхцөл байдлыг маш сайн ойлгоод тухайн хүндээ тохирсон зээлийг нь өгдөг зах зээлийн систем ажиллах ёстой.

Түүнээс 18, 36 сар байх ёстой гээд хэлэлцээд байгаа нь буруу. 

Олон улсад өр орлогын гэрээ гэх зүйл байдаг. Тухайн хүний орлогын 50 хувьд нь зээлийн эргэн төлөлт таарч байх ёстой гэх ерөнхий стандарт байдаг. 18, 36 сар болсон ч өр орлогын харьцаагаа барих ёстой. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг сонсоод үзэхээр манай тэтгэврийн хэмжээ бага байгаа. Дундаж нь 700 гаруй мянган төгрөг байна.

Энэ мөнгөөрөө санхүүгийн хэрэгцээгээ хангахад хүрэлцэхгүй байгаа учраас зээл нэмж авах гээд байна. Тэр хүмүүсийн өрийн дарамт л нэмэгдэнэ. 

Шууд дамжуулалт: