Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
128
Ц.Баатархүү: Түлш хэзээ ч агаарын бохирдлыг шийдэхгүй

УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Агаар орчин, түлш, эрчим хүчтэй холбоотой асуудлыг Эрчим хүчний яам мэдэхийг хүсэхгүй болчихсон юм байна. Хот мэднэ гэх байдлаар хандаж байна. Агаар орчныг бууруулах асуудал маш олон эзэнтэй явсан. Цэвэр агаар сан, Агаар орчныг бууруулах үндэсний хороо, Хот хариуцсан сайд гэх зэрэг. Дарга нар нэмэгдэх хэрээр хариуцах эзэнгүй болсон. Төслүүд нь дандаа лоббины төсөл болсон. Нийтдээ хоёр удаа зуухыг сольж үзсэн. Хоёр удаа түлш сольж үзлээ. Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах мэдрэгч, цахилгаан халаагуур тараасан.

Энэ бүх зарцуулсан төсвийг нийлүүлээд үзвэл 5 их наяд төгрөг орчим болж байна. 

Энэ мөнгөөр бид юу хийж болох байсан бэ гэхээр Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг шийдэж болох байсан. Тавантолгой түлш үйлдвэрт ямар нэгэн технологийн алдаа гарсан учраас зогссон. Тэр түлш үр дүнд хүрээгүй. 1.5 тэрбум төгрөгийн өртэй, 1.4 тэрбум төгрөгийн татаасанд зориулсан 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хэрэв бид энэ 3.5 их наяд төгрөгийг айлуудыг орон сууцтай болгох, гэр хорооллыг инженерийн дэд бүтэц руу ойртуулсан бол.

Тэгэхээр түлш хэзээ ч агаарын бохирдлыг шийдэхгүй юм байна. 15 жил монголын иргэд дээр туршлаа. 

Шууд дамжуулалт: